Best of March

Энэ долоо хоногт 3 -р сард өөрийн авсан мөн хэрэглэж үзээд маш их таалагдсан зүйлүүдээ багцлан #BestOfMarch буюу Гуравдугаар сарын шилдгүүдээ тодрууллаа

PS: Зөвхөн миний хувьд шүү охидуудаа

1. E.L.F брэндийн нүүрний Primer 

TheFaceShop.н ногоон Base.г бараг жил гаран хэрэглэсэн болохоор нэг солимоор санагдаад миний арьсанд арай гайгүй тохирдогоор нь E.L.F брэндийн ногоон Primer.г авсан. Ер нь бол Base.ээс арай илүү санагдсан.

Өглөө будалтынхаа суурь болгоод түрхэхэд орой болтол будаг  арилахгүй мөн арьсанд будгийг гоё жигд шингээдэг юм бнлээ. Мэдээж ногоон нь амархан улайдаг эмзэг, мэдрэмтгий арьсных  

2. EOS Lip Balm – Энэ бол уруул чийгшүүлж тэжээл өгдөг хамгийн гоё бүтээгдэхүүн. Дотроо маш олон төрөл байдаг. Ер нь ганц би гэлтгүй маш охидууд хэрэглэдэг гэдэгт итгэлтэй байна.

Охидууддаа анхааруулахад гадуур ихэвчлэн хуурамчийг нь зардаг юм бнлээ. Тийм болохоор ориг EOS.г хэрхэн таних талаар хэдэн зөвлөгөө орууллаа.

А. Ориг EOS.н гаднах өнгө нь тунгалаг. Тухайн жимснийх нь үнэр үнэртдэг. Хуурамч нь илүү шаргал туяатай, зүгээр тосны үнэр л үнэртдэг.  Б. Ориг нь дундуураа үл ялиг зайтай бөгөөд таглахад “Таггг” гээд дугардаг, гаднах сав нь матте буюу бүрсгэр өнгөтэй🙂 Харин хулхи нь ямар ч зайгүй байдаг бөгөөд гаднах савны өнгө нь бүрсгэр биш тод гялгар байдаг.

Миний хувьд гаатай болон гүзээлзгэнэтэйг нь хэрэглэдэг. Нэг л хэрэглэсэн бол салахын аргагүй бүтээгдэхүүн

3. Jordana Extra Garlic Nail Base – Social site.ууд дээр хумсныхаа зургийг оруулах болгонд хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол – Хумсаа яаж ингэж ургуулсан бэ? – Юу хэрэглэдэг вэ? гэх мэт асуултууд байдаг. Ер нь охидууд маань нүүрээ хамгаалахаас хумсаа огт хайхардаггүй юм шиг санагддаг. Хумсаа шууд л будвал хумсны будагны хоронд хумс түлэгдэж, хорддог. Өнгөн талдаа хумс сэтэрнэ, шарлана, давхарлаж ургана мөн нимгэрч, ургалт нь зогсдог. Тийм болохоор хумсаа будах BASE түрхэх хэрэгтэй. Миний хувьд Jordana брэндийн сармистай Base.г хэрэглэдэг. Энэ нь хумсыг ургуулж, бэхжүүлдэг, маш гоё бүтээгдэхүүн. 

4. E.L.F брэндийн Highlighter – Энэ нь нүүрэнд маш гоё гэрэл тавьдаг  зарим охидууд маань хэтэрхий шохой шиг цагаанааар хамартаа гэрэл тавьдаг. Харин энийг хэрэглэвэл цагаан биш цаанаасаа гэрэлтэж гоё харагдуулдаг.   Хамартаа гэрэл тавихад ингэж харагддаг.

5. Skin 1004 Zombie Pack – Энэ бол арьс чангалж, нүхжилт багасгаж цайруулдаг маск. Солонгостоо маш их алдартай юм бнлээ. Анх хэрэглэхэд л арьсыг аймар өргөж байгаа нь мэдрэгддэг. 

1. Эхлэд арьсаа цэвэрлэн маскаа идэвхжүүлэгч бодисоор зууран нүүрэндээ багсаар түрхэнэ.

2 – 4. Маск хатаж арьсанд шингэж буй үйл явц.

5. Маск бүрэн хатсан байдал

6. Маск тавьсаны Өмнөх болон Дараах үр дүн. 

Арьс их гоё толигор болдог юм бнлээ. 

Нэг хайрцаг маскан дотор эдгээр зүйлс байдаг. 

Хэрэглэх заавар:

6. Хөөсөөр нүүрээ угаах – Дуучин Нарагийн хөөсөөр нүүрээ угаах бичлэгийг үзсэн л биздээ охидуудаа. Би ч бас тэр давалгаанд нэгдсээн ххэ. Хүмүүс энгийн порлон, бие угаагч эдр.р хөөс гаргаад бсан ч би зориулалтын хөөс гаргагчийг нь авсан юмаа. Хэрэглэхэд ч амар, үнэ нь ч хямд. 

Хэрвээ зориулалтын ийм хөөстэй бол заавал хөөс гаргаж угаах албагүй шүү.

7. TheFaceShop CC Cream – Зиак энэ бол миний амь амьдрал болсон зүйл. 3 дахь жилдээ хэрэглэж байнаа. Үнэхээр тасархай. Энийгээ солих гээд нилээн хэдэн крем авсан ч энэн шиг өө сэв дарж, арьсанд сайн шингэж, давхар чийгшүүлдэг крем үнэндээ л олоогүй.  

8. Jordana брэндийн Matte TopCoat – Хамгийн сүүлд авсан хамгийн гоё Топ. Өмнө нь #Lima гээд Хятад брэндийн матте болгодог Топ хэрэглэж байсан ч их зузаан түрхэж байж бүрсийлгэдэг байсан болохоор хумс маань маш их шарласан. Харин энэ бол хүргэх төдийд л бүрсийлгэдэг маш гоё Топ бнлээ.  

Миний будсан #Matte будалтууд

Matte будалтууд..

  

Зиак энэ бүхнийг ингэж сайхан тайлбарлачихаад хаанаас авахыг нь бичихгүй бол ямар ч хэрэггүй шүү дээ.

1. Хөөсөн цэвэрлэгч болон СС кремыг TheFaceShoр.оос авах боломжтой.

Хаяг: https://www.facebook.com/apex.thefaceshop

2. Skin 1004.н Zombie Pack.г Монгол дахь албан ёсны борлуулагчаас нь аваарай. Тэгэхгүй бол гадуур бүр 2 нугалж зардаг юм шүү

Хаяг: https://www.facebook.com/skin1004mognolia

3. Жинхэнэ original EOS уруулын бальзамыг эндээс аваарай
https://www.facebook.com/profile.php?id=100006586966582 

3. Бусдыг нь миний групп болон #Faceboook хаягаар асуугаарай

https://www.facebook.com/gumiho.yuki

https://www.facebook.com/groups/539149492858434/

Асуух болон зөвлөгөө авах зүйл байвал чөлөөтэй шүү хөөрхөнүүдээ. Мөн дараа юуны талаар мэдмээр байгаагаа коммент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа

4 thoughts on “Best of March

  1. neg ym asuuyaa faceshopiin talaar delgerengui medeelel oruul uguuch Yugaar buteegdehuunee hiideg yg hanas orj irdeg nas ntr geed… Pelease🙂

    • Сайн байна уу? TheFaceShop.н албан ёсны борлуулагч Монголд 2,3 байдаг. Гэхдээ хамгийн найдвартай нь хорооллын APEX центр дотор байдаг нь шүү. https://www.facebook.com/apex.thefaceshop энэ фэйсбүүк нь ийшээ холбогдоод асуух зүйлээ асуугаарай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s