Хувцасаа хэрхэн зөв сонгох вэ??????

Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй зан чанар, өөрийгөө илэрхийлэх стиль имижтэй байх ёстой. Гэвч ихэнх охидод маань энэ нэг томоохон асуудал болдог. Тийм болохоор энэ удаа хувцаслалтын талаар хэд хэдэн зөвлөгөөг бэлдлээ

HOPE YOU LIKE IT ^^

21

 

Ази хүмүүсийн хувьд арьс нь дулаан улирлын өнгөтэй байдаг болохоор цайвар үстэй, шингэн царайтай, өнгөт нүдтэй барууныхны өнгөний чиг хандлагыг тэр бүр шууд дагахад зохимжгүй байдаг. Учир нь бараан үстэй, хүрэн нүдтэй, өтгөн царайтай ази хүмүүст цэвэр болон хүйтэн өнгөнүүд зохидоггүй.


3

 

Ямар өнгө модонд орохоос үл хамааран хүн бүрт өөрт хамгийн зохимжтой өнгөнүүд гэж байдаг. Арьс, үс, нүдний өнгөний нийлэмжээр хүний байгалын өнгийг хүйтэн дулаанаар болон улирлаар ялгаж тодорхойлдог. Өнгөө тодорхойлуулж, зохисон өнгөө өмсвөл царай доторч, гэрэлтэж, эрүүл чийрэг, өнгөлөг харагдана. Зохимжтой өнгөнүүдээ хувцас, аксесуар, мэйкап зэрэгт ашиглах давуу талтай.

32

 

Хүн бүр бие галбирынхаа өө, сэвийг өөр өөрөөр олж хардаг. Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Гэтэл бодит байдал дээр тэс өөр харагддаг юм. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий. “Бие чөтгөр хувцас бурхан” гэдэг биз дээ. Тиймээс юуны түрүүнд биеийн зохистой харьцаагаа тодруулан харуулахыг хичээ. Тухайлбал, хэт өргөн эсвэл хавчиг цээж, том жижиг хөх, нарийн өргөн бэлхүүс, богино урт хөл, нарийн шилбэ, бүдүүн махлаг гуя энэ бүгдийг тэнцүүлэхэд зөв хувцаслалт л тусална. Үүний тулд та өнгө, хийц, жижиг гоёлтой нөхөрлөх хэрэгтэй.

4

 

Том мөр, өргөн цээжтэй бол….

Ийм галбиртай бол бариу өмд, бариу банзал огтхон ч зохихгүй. Бас өргөн ханцуйтай цамц улам өргөн харагдуулах тул өмсөх хэрэггүй. Харин “реглан” (шувтан) оёдолтой, V хэлбэрийн задгай энгэртэй зөөлөн материалаар хийсэн цамц, даашинз хамгийн зөв сонголт болно. Мөн хүзүүний урт зүүлт, ороолт таны өргөн мөр, цээжийг нууж өгнө.

18

17

2

 

Хавчиг цээжтэй бол

Энэ тохиолдолд өргөн ханцуйтай, энгийн оёдолтой, хөндлөн хээ, тод өнгийн хээ зураас бүхий цамц тохиромжтой. Харин өргөн моодний өмд, банзал өмсөх хэрэггүй шүү.

7

 

29

37

Хөх томтой бол

Том хөхтэй бол хар бараан өнгийн, эрэгтэй оёдолтой, гүн, задгай энгэртэй цамц маш сайхан харагдуулна. Яагаад заавал эрэгтэй загварын цамц санал болгоод байна гэвэл том хөхийг жижиг харагдуулахын зэрэгцээ илүү эмэгтэйлэг төрхтэй болгодог. За, бас бариу өмд өмсөөд зүүлт зүүчихвэл бүр ч дур булаам секси харагдах болно шүү.

27

 

26

Жижиг хөхтэй бол

Энгэртээ том жижиг халаас бүхий цамц өмсвөл тун зүгээр. Бас бэлхүүсээрээ бариу дээгүүрээ хөвсгөр цамц таны хөхийг том болгож харагдуулна. Гэхдээ та хөхний том жижигт нэг их санаа зовохын хэрэггүй.

20

22

Урт цээжтэй бол

Хэрэв та урт цээжтэй, энэ нь таны сэтгэлийг эмзэглүүлдэг бол богино хантааз бас цамц өмсөхөд л болно. Богино банзал, намхан өсгийтэй шаахайг өмсөхийн хэрэггүй.

34

 

 

10

Цээж богино бол

Та санаа зовох хэрэггүй. Урт цамц, богино банзал таныг гайхалтай сайхан харагдуулж чадна. Бас өндөр өсгийтэй шаахай тун дажгүй.

13

11

Өргөн бэлхүүстэй

Бэлхүүсний дээгүүр эсвэл доогуур оёдолтой даашинзийг сонго. Урт ноосон цамц бас дажгүй шүү. Танд “хориотой” хувцас бол өргөн бүс, богино хантааз.

1

 

12

Өргөн таазтай бол

Трапец хэлбэрийн дээгүүрээ бариу, доошоо өргөссөн шулуун босоо хээтэй банзал таны таазны өргөнийг багасгаж өгнө. Бас шулуун загварын даашинз, өмд цамц ч муугүй сонголт. Тод өнгийн, том том хээтэй, дөрвөлжин оёдолтой, нимгэн даавуун хувцсыг сонговол зохимжгүй байх болно.

18

 

28

Богино хөлтэй бол

Бэлхүүсээс доошоо аль болох нэг ойролцоо өнгийн хувцас сонгож өмс. Гутлын хоншоор шүргэсэн урт өмд гайхалтай сайхан харагдуулна. Даашинзын хувьд бүсэлхийнээс дээгүүр оёотойг сонгон өмс. Намхан бус дунд зэрэг, өндөр өсгийтэй гутал өмсөөрэй. Алаг эрээн торгон оймс хэзээ ч битгий өмсөөрэй.

31

 

35

Бүдүүн махлаг хөлтэй бол

Өргөн банзлыг өндөр өсгийттэй хослуул. Торгон оймсныхоо өнгийг гуталтайгаа хослуулах хэрэгтэй шүү.

23

33

 

+BONUS

 

36

30

25

24

19

16

15

14

9

8

5

 САНАЛ ХҮСЭЛТ БОЛОН АСУУХ ЗҮЙЛ БАЙВАЛ КОММЕНТ ХЭСЭГТ ҮЛДЭЭГЭЭРЭЙ ^^

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s