Миний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд

Ask.fm болон Facebook.ээр
– Та ямар нүүр цэвэрлэгч хэрэглэдэг вэ?
– Нүүрний сойтогоо харуулаач
– Яг хаанаас авсан бэ?
– Яаж хэрэглэх вэ?
– Та яг ямар дарааллаар буддаг вэ?
– Өөрийнхөө хэрэглэдэг бүх будгаа харуулаач
гэх мэт асуултуудыг байнга асуусан. Ганц нэгээр нь хариулах болгонд дахиад л өөр хүн асууна. Тийм болохоор БЛОГынхоо энэ дугаарт эдгээр бүх асуултанд хариулахаар шийдлээ
16
~~~ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ~~~

1. Сүүн шингэн
Өмнө нь нилээн хэдэн сүүн шингэн хэрэглэж байгаад сүүлийн 3н сар ИЧкремын энэ сүүн шингэнийг хэрэглэж байгаа. Надад их таалагддаг бас арьсанд маань ч гоё тохирч байгаа
1

2. Нүүрний саван FOAM
Энэхүү FOAM.г TheFaceShop.оос 4000-аар авсан. Уул нь 8500 гэдийн байналээ. Тэгээд хямдарчихсан байхад нь таараад мангар хямдхан авсан. Угаангуут арьс зөөлрөөд нээх гоё болчихдог. Давхар цайруулах үйлчилгээтэй
2

 

3. Нүүр угаагч сойтог
MaxMall.н 1 давхарт байдаг EtudeHouse-аас авсан. Хэрэглэж байсан сойтогноос хамгийн зөөлөн нь. Бас энүүгээр угаасанаас хойш хар нүхжилт илт багассан. Үнийг нь мартчихжээ 10,000 – 15,000.ын хооронд байсан.
3

4. Арьс гуужуулагч
Гуужуулагч бүтээгдэхүүн дотроо олон төрөл байдаг ч над шиг эмзэг арьстай хүмүүст гелэн гуужуулагч илүү тохирно. Энэ гуужуулагчийг Монос.оос авсан. Бас л маш их таалагддаг. 7 хоногтоо 1 удаа энүүгээр угаадаг. Хэрвээ пудр чинь шингэхгүй арьс чинь барзайгаад байгаа бол арьсандаа тэжээл өгөхийн хажуугаар үхэжсэн арьсаа гуужуулах хэрэгтэй шүү
4

5. Тоник
Энэ тоникыг зөвхөн унтахдаа л хөвөнд шингээж байгаад түрхдэг. Түрхсэнээс хойш батга гарах гээд байдагаа больсон. Сэтгэл дагаад тэр байж магадгүй л дээ ххэ. Моносоос авсан. Үнийг нь мартчихжээ
5

~~~ СУУРЬ БҮТЭЭГДЭХҮҮН ~~~

1. МИСТ МИСТ МИСТ
Миний хувьд хамгийн эхлээд мистээ цацдаг. Мист гэж юу болох тухай өмнөх дугаартаа оруулсан болохоор тайлбарыг алгаслаа. Харин хүүхдүүд хаанаас авсаныг их сонирхоод байсан болохоор авсан онлайн дэлгүүрийнхээ линкээр орууллаа. Үнэ нь: 25,000
Кореа Март: https://www.facebook.com/kopea.mapt
6

2. Суурь тос болон Чийгшүүлэгч
1. Суурь тос – TheFaceShop.н Будааны комны суурь тос. Арьсанд маш гоё тэжээл өгдөг
2. MOISTURIZER буюу чийгшүүлэгч. За энийг бол охидууд маань сайн мэддэг байх. Арьсыг будахаас өмнө маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Хангалттай чийгшил авсан арьс л будгийг тогтоож өөртөө шингээж толигор зөөлөн харагдуулдаг. Хэрвээ будаг чинь шингэхгүй арзайгаад байгаа бол арьсанд чинь чийг дутагдсаны шинж шүү
3.  Tonic буюу сэргээгч. Арьсны өнгөн давхаргын бохирдлыг арилгахаас гадна арьсыг амрааж, зөөлрүүлж, сэргээх мөн хамгаалах үүрэгтэй. Би одоогоор энийгээ хааяадаа унтахын өмнө нь л хэрэглэж байгаа. Бусад үед МИСТ цацчихдаг
7

3. BASE
Нүүрээ цэвэрлээд мистээ цацаад, суурь тос чийгшүүлэгчээ түрхчихээд Base.ээ түрхэнэ. TheFaceShop.оос 9,000-аар авсан. Ногоон өнгөтэй Base. Эмзэг болон улайдаг арьсанд зориулагдсан. Надад лав тохирдог. 30-аас дээш насныханд бол тохирдоггүй юм байналээ
8

~~~Крем болон Пудр ~~~

1. Крем – Одоо маш олон foundation, bb, cc крем гарсан. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой боловч яг өөртөө таарсаныг олох маш хэцүүн бнлээ. Би ч бас өчнөөн хэрэгтэй хэрэггүй крем хэрэглэж байж яг өөрийнхөө хайж байсан кремыг олсон. Тэр нь  TheFaceShop.н СС крем. Арьсны ӨӨг бол нэээх айхтар дарахгүй ч арьсыг маш гоё толигор яг л будаагүй юм шиг харагдуулдаг. Мөн давхар чийгшүүлэгч үйлчилгээтэй. Өдөржингөө будагтай биш чийгшүүлэгчтэй явж байна л гэсэн үг. 1 авчихсан байхад бараг хагас жил хэрэглэдэг, маш бага хэмжээгээр түрхэгддэг. Үнийн хувь 42,000. Запас нь 36,000 байсан. Одоо өөрчлөгдсөн байж магад шүү би хамгийн сүүлд өвөл авсан.
2. Хацар өнгөлөгч – Бас л TheFaceShop.нх. Маш хөөрхөн PINKY өнгөтэй. Би байнга хэрэглэдэг
9

3. Пудр
Миний хувь нунтаг биш шахмал пудр хэрэглэдэг. Ихэвчлэн компакт пудр гэж нэрлэдэг. Бас байнга 1 пудрээ хэрэглэдэггүй. Дуусангуут нь ахиад өөрийг авдаг. Ямар нэгэн онцгой шалтгаан байхгүй ч өөрөө ингэж хэрэглээд сурчихсан болохоор амар байдаг юм. Энэ зурган дээрх 2 пудрыг ээлжилж түрхэж байгаа. Дажгүй л санагдсан. Угаасаа кремдээд пудрддэг болохоор нэг их түрхдэггүй. Энэ 2 бараг жил болжийн кккк
10

~~~ ХӨМСӨГ ~~~
1. Хөмсөгний хэв.
Саяхан авсан ч огт хэрэглэхгүй байгаа. Хөмсөгөө будаж чаддаггүй охидуудад маш хэрэгтэй эд шүү
2. Хөмсөг зулгаагч. Бүх л охидуудад байгаа байх
3. Хөмсөг хусагч. Хөмсөгөө зөв хэлбэртэй болгохын тулд зарим хэрэггүй хэсгийг нь шууд хусах л хэрэгтэй шүү
4. Хөмсөгний хайч. Ганцхан өргөнөөс нь зулгааж хусах биш уртаас нь бас хайчлах ёстой. Тэгэж байж л гоё хөмсөгтэй харагдана
5. Хөмсөгний харандаа. Бүгдэд нь байгаа байх
6. Хөмсөгний тень. Энийг сүүлийн 1 жил л охидууд маань хэрэглэж байгаа. Ер нь нүүр будалтын тухай бүхий л видео хичээлүүд дээр гардаг. Хөмсөгийг маш гоё харагдуулахаас гадна Зураг авахдаа хэрэглэдэг эффектэнд хөмсөггүй гарахаа болино гэсэн үг
11

~~~ ГЭРЭЛ СҮҮДЭР ~~~
Охидууд маань бас бүгд л хэрэглэдэг байх. Тосон, Шахмал, Крем гээд хэд хэдэн төрөл байдаг юм шиг байгаан. Би анхнаасаа л энийг хэрэглэж байгаа болохоор тэгээд ч надад таалагддаг болохоор өөрийг хэрэглэдэггүй. Кремэн гэрэл сүүдэр хэрэглэж үзсэн боловч үнэндээ л таалагдаагүй. Хааяа бөөгнөрөх гээд байдагийг нь эс тооцвол наддаа л BEST
12

~~~ КОНТУР ~~~
Миний хувьд контур авахдаа хамгийн түрүүнд Буудаггүй Хагардаггүй гэдэг зорилт тавьдаг. Энэнээс өмнө Channel.н тосон контур хэрэглэж байсан ч арай л үнэтэй санагдаад больчихсон. Тэгээд бас өчнөөн контур хэрэглэж байж энийгээ олж авсандаа. Анхандаа ч бүгд л гоё байсан сүүлийн хэдэн сар харин хулхи нь гараад ирчихсэн байналээ. Тэр нь хагардаг бас хуулардаг их муухай. Яг авдаг газрынхаа лангууны дугаарыг мартчихжээ дараа нэмээд оруулнаа. Үнэ нь 4,500
13

~~~ НҮДНИЙ БУДАГ ~~~
Би угаасаа нэг их айхтар тень түрхэх дургүй тийм болохоор контурдаад доод зовхиндоо нүдний саа юмуу тосон цагаан тень түрхдэг. Бас давхраа маань орж гараад байдаг учраас хааяа давхраа наадаг. Тэрийгээ мэдэгдүүлэхгүйн тулд үл ялиг бор тенээр давхрааны хэсгээ буддаг

1. Гелэн саа – TonyMoly-гоос 9,000-аар авсан. Маш гоё гялалздаг, түрхэхэд ч амар. Сул тал гэвэл жоохон удахаараа гялалзахаа больчихдог юм бнлээ
2. Цагаан тосон тень – TonyMoly-гоос 5,000-аар авсан. Үл ялиг саатай. Нүдийг гоё харагдуулдаг. Ulzzang.ууд будалтандаа ашигладаг тень
3. Нүдний саа – TheFaceShop.оос 11,000-аар авсан. ХАМГИЙН ГОЁ нь. түрхэхээсээ өмнө зовхио бага зэрэг цэвэрлээд ямар ч хамаагүй тосноос мангар нимгэн түрхээд тэгээд саагаа багсаар түрхэн. Үнэхээр гоё гялалздаг. Арилгахад ч амар. Байнга хэрэглэсэн ч нүдэнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй
4. Тень – Давхраандаа түрдэг тень. Яг энэ өнгөөр нь биш жаахан уусгаж өгвөл гоё натурал харагддаг.
14

~~~ СОРМУУСНЫ БУДАГ ~~~
TheFaceShop.оос 28,000-аар авсан. Сормуусыг маш гоё урт харагдуулдаг. Миний хэрэглэж байсан хамгийн гоё сормуусны будаг. Одоо ч хэрэглэж байгаа
15

 

МАРТСАН ЮМУУ ӨӨР ОРУУЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ КОММЕНТ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.
ДАРААГИЙНХАА ДУГААР АРЬСНЫ ТӨРӨЛ БОЛОН ТҮҮНД ЗОРИУЛСАН АРЧИЛГААНЫ ТАЛААР ОРУУЛАХ БОЛНО

17

9 thoughts on “Миний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд

  1. сайнуу. өөрийнхөө хэргэлдэг хумсны лак гтрийнхээ тухай ийм мэдээ оруулж өгөөч кк

  2. sainuu the face shop ene budaatai com yaj hereglewel zugeer we Shuudertsetsegiin nuur budaj baigaa bichleg deer nuuree budhaasaaa umnu suun shingen tonik shuud nurendee turhej hereglej bsn ingej hereglej bolohuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s