Өчнөөн олон гадаад нэршилтэй Make-Up бүтээгдэхүүн дунд толгой чинь эргэж байна уу? Тэгвэл энийг уншаад үзээрэй

Охидууд маань ихэвчлэн Youtube дээрээс бичлэг харж гадаадын охид бүсгүйчүүдээс будалт болон будалтын арга техник TIP.үүдийг суралцдаг. Харин тэдгээр охид бүсгүйчүүдийн нүүрэндээ түрхээд байгаа ихэнх бүтээгдэхүүнүүд аль нь яг ямар зориулалттайг тэр болгон мэддэггүй. /Би ч бас анхандаа мэддэггүй байсөөөөөөн кккк/

Тэгвэл энэ удаа ҮНЭГ нь тэдгээр олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг тайлбарлахаар шийдлээ
1

1. Base – буюу Суурь гэж юу вэ?
Энэ бол нүүр будалтын үндсэн суурь.

ҮҮРЭГ №1: Крем, Пудр, болон нүүрэн түрхэгдэх бүх төрлийн будагнаас арьсыг ХАМГААЛАХ

ҮҮРЭГ №2: Арьсны өнгийг тохируулж, арьсанд хамгаалалт ҮҮСГЭХ

ҮҮРЭГ №3: Крем болон Foundation.ы арьсанд наалдах шингэх чадварыг НЭМЭГДҮҮЛЭХ

ҮҮРЭГ №4: Будалтын тогтоцыг САЙЖРУУЛАХ гэсэн үндсэн 4н үүрэгтэй

Хэрвээ чи BB болон CC крем түрхдэг бол Base түрхэх шаардлагагүй. Учир нь энэ 2 крем нь өөртөө Base болон чийгшүүлэгчийг агуулж байдаг. Харин Foundation түрхдэг бол зайлшгүй Base түрхэх шаардлагатай.

4

Хэрвээ чи Base.ээ буруу сонговол аймшигтай харагдах магадлал 100%  Like this
2

Мөн Base нь үйлдвэрлэж байгаа компаниасаа шалтгаалаад өөр өөр өнгөтэй байдаг ч үндсэн 6н өнгө бий

1. Цайвар ногоон Вase: Нимгэн арьстай, хацрын улайлттай, батга болон бусад шалтгаанаар улайлт үүссэн арьсанд хэрэгдэнэ.

2. Бүдэг ягаан Вase: Өнгөө алдаж цонхийсон арьсанд хэрэглэснээр арьсыг өнгөлөг амьд харагдуулдаг.

3. Шар Вase: Харлаж өнгөө алдсан арьсыг шаргал туяатай харагдуулна.

4. Улбар шар Вase: Наранд борлуулсан эрүүл арьстай мэт харагдуулна.

5. Чернэлийн ягаан Вase: Бор шаргал арьстай хүмүүст зориулагдсан. Ази хүмүүст хамгийн их тохирдог Base

6. Цагаан Вase: Хар болон цагаан батга ихтэй асуудалтай арьсанд хэрэглэдэг бөгөөд мөн бараан царайг цайруулж харагдуулдахаар тус тус зориулагдсан байдаг.


Жишээ нь охидуудын хамгийн их хэрэглэдэг FaceShop.н Lovely Base. Ягаан өнгөтэй нь арьсыг илүү толигор өнгөлөг харагдуулдаг бол Ногоон нь хацрын улаан болон халуунаас үүссэх улайлтыг багасгадаг. Нэмээд хэлэхэд би ч гэсэн өөрөө хэрэглэдэг
3

2. Primer гэж юу вэ?

Үндсэн үүргээрээ Base.тэй ижилхэн боловч нүүрэнд чинь жижиг сажиг үрчлээ үүссэн, нүхжилт ихтэй бол Primer.г сонгож хэрэглээрэй. Primer нь арьсны нүх сүв рүү орон дүүргэж бөглөж өгдөг бөгөөд крем пудр нүх зураас руу орохгүй гоё толигор жигд гадаргуутай болгодог. Primer хэрэглэсний дараа түрхсэн крем маш гоё жигд шингэж өгдөг. Нүх сүврүү орохгүй учраас нүхжилт бий болгодог бас нэг хүчин зүйлээс хамгаалагдаж байна гэсэн үг

Primer нь ихэвчлэн цагаан, бүдэг ягаан өнгөтэй байдаг ба тухайн компанийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж өөр өнгөтэй байж болно

3. Foundation гэж юу вэ?

За бараг л крем дөө. Монгол нэршил байдаггүй.Нүүрний бүх хэсэгтээ түрхдэггүй хамрын улаан, нүдний доод талын хар толботой гэх мэт асуудалтай газраа түрхэнэ. Тэхдээ Foundation.г өө дарагч буюу Consealer.н оронд түрхэж болохгүй шүү

4. Consealer гэж юу вэ?

Энэ бол нүүр будалтын салшгүй нэг хэсэг буюу Өө дарагч. Concealer нь бүх төрлийн крем болон foundation-ны 1000 давхарлаад ч далдалж чадахгүй тэр өөг маш сайн дарахад тусалдаг.
5

5. Toner, Lotion гэж юу вэ?

Цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэнх нь давхар чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг.

Хэрэглэх дараалал: Lotion- оор эхэлж нүүрний бохирдол будгийг арилгаад дараа нь Тoner-ийг хөвөнд шийнгээж байгаад нүүрээ арчих хэрэгтэй. Учир нь Lotion нүүрний будаг бохирдлыг 100% цэвэрлэж чаддаггүй харин Toner үүнийг бүрэн цэвэрлэдэг. Үүний дараа тосоо шууд түрхэж болно.

Тоникын ач тус:
1. Нүх агшаана
Гэрийн нөхцөлд жижиг хөвөнд бага зэрэг шингээгээд нүхжилттэй хэсэгтээ зөөлөн товшиж арчина. Энэ нь тослогийг багасгаж, нүхийг жижигсгэх нөлөө үзүүлдэг.
2 .Арьсны РН балансыг / хүчил шүлтийн тэнцвэр / тэнцвэртэй байлгана
Бидний арьс төрөлхийн хүчиллэг байдаг ба 5, 6 нас хүртэл л РН баланс тэнцвэртэй байдаг. Бидний хэрэглэдэг савангууд ихэнхдээ шүлтлэг байдгаас энэ тэнцвэрийг маш ихээр алдагдуулж байдаг. Харин тоник хэрэглэснээр энэ тэнцвэрийг маш сайн хадгалдаг ажээ.
3. Хамгаалалтын давхрага болдог
Бид нүүрнийхээ будгийг арилгаж цэвэрлэснийхээ дараа эсвэл будахынхаа өмнө цэвэр арьсан дээр тоникоо хэрэглэдэг. Тоник нь арьсан дээр нэмэлт хамгаалалт болж өгдөг учраас ингэх нь зөв юм. Нүх сүвийг агшааж, арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлснээр гадны тоос шороо, нян бактераас хамгаалж өгөх нэгэн хөшүүрэг болдог байна. Мөн крантны усаар угаасан тохиолдолд усны хатуулаг, эрдсийг багасгаж арьсыг хамгаалдаг.
4. Арьсыг сэргээнэ
Гадаадын зарим оронд ялангуяа Европт арьсаа бохирдсон, тослогжсон үед тоникоор угаадаг. Энэ нь арьсыг нөхөн сэргээдэг ажээ. Мөн зарим тоникууд чийгшүүлэх найрлагатай байдаг. 

6. Skin, emulsion гэж юу вэ?

Арьсыг чийгшүүлж тэжээл өгөх үүрэгтэй

Хэрэглэх дараалал: Цэвэрлэсэн арьсан дээрээ Skin-ийг эхэлж түрхээд араас нь Еmulsion-ийг түрхдэг. Араас нь шууд тос түрхэж болно.
33

7. BB крем гэж юу вэ?

BB гэдэг нь Blemish Balm буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил гэнэ. Германаас гаралтай боловч Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог. BB кремийн онцлог нь Foundation-оос илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино.

ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэгээрээ савтай Фотошоп хэмээн нэрлэгдэх нь олонтаа. Өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2 – 4 байдаг, цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “ Япон систем ”-ээр буюу 2 үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана.

Солонгосын BB кремээрээ алдартай гоо сайханы брэндүүд….
skin

BB крем хэрэглэсний ӨМНӨ ба ДАРАА
brtc-blemish-recover-balm-bb-cream-before-after2

8. СС крем гэж юу вэ?

СС крем гэдэг нь “Color control cream” гэсэн үгний товчлол бөгөөд BB кремний бүх давуу талыг агуулсан мөртлөө арьсны өө сэвийг далдлах чанараараа хавьгүй илүү бөгөөд, тэжээл өгөх нэмэлт найрлагатай. Мөн арьсны жигд бус өнгийг жигд болгож, сэвх, нөсөө толбыг бүдэгрүүлж харагдуулдаг.

Миний хувьд би ерөнхийдөө FaceShop.н арьс арчилгаа нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг голчлон хэрэглэдэг. Base, Primer ч мөн адилхан. Кремны хувьд СС крем түрхдэг бөгөөд бас лTheFaceShop.нх. Арьсыг чийгшүүлж, огт будаагүй юм шиг харагдуулдаг. Хэрэглээд 1 жил гаран болж байгаа. Ажиглаад байхад хэн нэгэнд таардаг бүтээгдэхүүн чамд таарна гэсэн үг огт биш шүү. Жишээ нь зарим бүсгүйчүүдэд FaceShop.н Base огт таардаггүй бол надад харин эсрэгээрээ байдаг. Өсвөр насны охидууд маань өө сайн дардаг гээд хамаагүй крем түрхэж болохгүй шүү. Заавал охидын гэсэн тодотголтой гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай
faceshopcccream13

9. MIST гэж юу вэ?
Энэ бол ТОНИКын нэг төрөл бөгөөд хөвөнд шингээж арчдаггүй шууд нүүр лүүгээ цацдагыг нь МИСТ гэж нэрлэдэг. Монголчууд маань харин пудр шингээгч гээд нэрлээд сурчихсан. Уг нь бол цацдаг тоник юм шүү дээ. Миний хувьд MilkyDress.н мистийг хэрэглэдэг. Будахаасаа өмнө болон будсаныхаа дараа цацдаг. Энэ мист нь өөрөө будахын өмнө болон дараа хэрэглэх зориулалттай бөгөөд тэгсэнээр будаг удаан тогтох, арьс халуунд халууцаж улайхаас сэргийлэх, мөн будаг урсахаас сэргийлдэг
6-copy

 

 

ӨӨР АСУУХ ЗҮЙЛ БАЙВАЛ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ НЭМЭЭД ОРУУЛЖ БОЛНО ШҮҮ ОХИДУУДАА

51 thoughts on “Өчнөөн олон гадаад нэршилтэй Make-Up бүтээгдэхүүн дунд толгой чинь эргэж байна уу? Тэгвэл энийг уншаад үзээрэй

  1. sayhn egch maani ndd neg base ugsiimlda ter ni chirnelin yagan bhkuyu bi uuru blhor er ni tsagaan talda tgher herglej blh blwu bas base.deer shuud pvdre tvrhej bolhu

    • Нүүр гар хүзүүндээ түрхэж үзээд цагаадаж байвал битгий түрхээрэй. Харин адилхан бол түрхэж болно. Ягаан Base нь угаасаа Ази хүмүүст зориулагдсан байдаг. Base тэгээд Primer тэгээд Крем гэсэн дараалалтай будахад болно. Бас кремэн дээрээсээ пудр түрхэж болно

  2. Хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа. СС крем доор тос түрхэх шаардлагатай юу? Ер нь крем түрхэхээр сайн шингэхгүй зарим хэсгээр тослогтоод зарим хэсгээрээ хуурайшаад байдаг юм. Юу хэрэглэвэл зүгээр вэ? Бас ямар дарааллаар? Би холимог арьстай юмаа.

    • сайн байнауу би саяхан base авч хэрэглэж үзэх гэсэн юм л даа тэгээд хэрхэн ямар дарааллаар хэрэглэхээ мэдэхгүй байнаа туслаачээ

      • Арьсаа чийгшvvлсэний дараа буюу суурь тос болон чийгшvvлэгчийн дараа, крем тvpxэхийн емне хэрэглэнэ. Маш бага ордог болохоор аль болох нимгэн тvpхээрэй

    • Чи еерее л мэднэ дээ. Би бол тvpxдэг харин зарим хvмvvc тvpxдэггvй юм бнлээ. Хэрвээ тvpxэнэ гэж бодож байгаа бол маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Эхлээд сvvн шингэнээр будгаа арилгаад, foam юмуу шингэн савангаар угаагаад, сvvлд нь тоникоор арчихад болно доо

  3. Hi sn bnu ? Heregtei medeelel ugsund baypllaaa🙂
    Tos turhehgui primer turhej bolhuu ? Yrooso turheh daraallaa medhgui bna hhe. Tegeed oo sewh hatsriin ulaant bol base hergleh shaardlagat bizd ? Primer haanaas awah we ?

    • Угаахгүй юмаа гэхэд тоникоор арчих хэрэгтэй шүү. Нүүр цэвэрлэгч будгийг 100% арилгадаггүй болохоор амархан юм гардаг, кремдээд давхар пудр түрхдэг бол заавалчгүй тэгж цэвэрлэх ёстой. Бас нүүрээ угаачихаад аль болох хурдан л нүүрэндээ тос, лосьюноо түрхэхгүй бол арьс хурдан үрчлээтдэг

  4. nuurniihaa bdgiig yaaj herhen daraalaltai tsewerlej arilgawal zugeer we? sain tsewerlegdej nuhjilt baga uuseh ch gdg ymuu

    • Ер нь бол яаж түрхэхээс л шалтгаална. Жишээ нь би бүтэн будалт хийдэг. Суурь тос, Primer, Foundation, нунтаг пудр, хацар өнгөлөгч гээд өчнөөн юм түрхдэг. Ганцхан нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр арчаад бүгд арилдаггүй. Тийм болохоор эхлээд нүүрээ цэвэрлэчихээд дараа нь Foam юмуу нүүрний шингэн савангаар заавал угаадаг. Тэгээд ч дутуу санагдаад байвал чийгшүүлэгч тоникоо хөвөнд шингээж байгаад арччихдаг. Зарим хүмүүс нүүрээ тэгж цэвэрлэх нь муу гэдэг гэсэн. Надад бол огт тэгж санагддаггүй

  5. hi, nadad SK II cellumination mask in lotion, Vitabolic Repair Filler intensive Whitening V serim gesen 2 butegdehun, bas fase iin red energy fluid, atomy aidam gesen butegdehuunuud hun ugsun yum yaj hereglehiig n medehgui yum tailbarlaj ugch tus bolooch. bayarlalaa

  6. Сайн байна уу. Эгч нь 35настай. өмнө маш тослог байсан. Олон жил Clean clear хэрэглээд одоо их хуурай болсон. Одоо би энэ солонгос бүт хэрэглэх гэсэн мэддэггүй ээ. Би нүхжилт ихтэй. Бас цоохор сэвх ихтэй. Одоо Coreana фирмийн цайруулах сэт авсан. Энэ cream toner emultiontei. Tegeed narnii tos bna. Одоо надад өөр юу авах хэрэгтэй вэ. Base primer 2ууланг хэрэглэх юм уу. Нүүрээ шингэн савангаар угаачихаад тэгээд шууд энэ юмаа түрхчих юм уу. Эсвэл ахиад тэр lotion гэдэг авах уу. Хариулж туслаарай. ж хэрэглэх үү.

  7. sn bnuu
    tgheer nuuree budahdaa ehleed toner turheed draa n tosoo turheed tgd bb creamee hereglej blhuu
    bs bi nuuree budhaar sn shingej uguhgui barzaigaad bh ymaa toner+tos+bb creamee hereglesen dr uu esvel base avj hereglesen dr uu
    face shop iin base ymar unetei bdg ym bl
    nadad zovlooch hhe

    • Нүүрээ цэвэрлэнэ (Угаагаад тоникоор арчина) – Чийгшүүлнэ (Хамгийн чухал нь! Хэр сайн чийгшүүлнэ тэр хэмжээгээр будаг шингэнэ)- Нарны тос (Зун болж байгаа болохоор одооноос л түрхэх хэрэгтэй) – Base/Primer (Аль нэг нь) – Крем/Фондэйшн (ВВ, СС аль хэрэглэдгээ түрхэнэ)- Өө дарагч (Шаардлагатай бол хэрэглэнэ) – Нунтаг/Шахмал энгэсэг
      Ийм дараалалтайгаар хэрэглэнэ. Барзайна гэдэг чинь дутуу чийгшүүлдэг, үхэжсэн арьсаа гуужуулдаггүйгээс болдог юмаа. 7 хоногтоо ядаж 1 удаа гуужуулж байгаарай. FaceShop.н Base.г хэрэглэхээ больсон ххэ. Best of March гээд постыг уншаарай

  8. Hi erdenet hotod bdg ymaa end cc krem oldoggui ee faceshop.s zahialj awdiimuu mingoliin tm shop bdguu heleed uguuch. Bi borduu aristai jaahan tsegen sewhtei hamraaraa tgher yug yaj hereglehvv odoo bol tos tvrgeed bb krem tgd l nvdee budaad bolchhdog zundaa ih birlood bdgiin yawal deervv?? Aa bas hvzvv naan zundaa yalgarah gd bdgiin hvzvvgee rsagaaruulah arga bnu eswel borduu krem songohuu??

    • Энд байдаг дэлгүүрээс нь танидаг хүнээрээ дамжуулж л авах байхдаа. Ер нь хүзүү, нүүр, гар 3нхаа өнгөтэй ижил крем сонговол зүгээр. Нарны тосыг байнга хэрэглэж хэвшээрэй. Хүмүүс ихэвчлэн зуны 3н сар л түрхдэг. Хавар, намар, өвөл ч гэсэн нар гарна. Тодорхой хэмжээгээр арьсанд нөлөөлнө. Бас хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ ганцхан нүүрэндээ биш хүзүүндээ түрхэж байгаарай.

  9. sn bnuu minii nuurender ih ym garah gd bdg ymaa krem neeh zohidgui umnu c c krem hereglej bsan thdee neriig sanadguiee er n tohirch bsn usan suurita gd tgd odoo shuud tos nuntag pudr heregledgee ene buru yu ym gardg bol cc krem yamar n ch bolhuu

  10. Base bolon primer 2iin ali ni iluu hereglehed sain bdag ve??
    Holimog arisiig herhen archildag talaar zowolgoo oruulaad ogooch bayrlalaa :*

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s