Батга! Батга! Батга!

Хавар, Зун, Намар, Өвөл гэлтггүй охид бүсгүйчүүдийн маань санааг байнга зовоож байдаг нэг зүйл бол БАТГА юм. Тиймээс энэ удаагын дугаартаа батганы талаарх бүхий л зүйлийг оруулахаар шийдлээImage

1. БАТГА ГЭЖ ЮУ ВЭ????

Хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг бол батга бөгөөд тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Голдуу өсвөр наснаас эхэлдэг нь хүүхэд насанд идэвхгүй байсан арьсны дотор байх үй олон тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж өөрчлөгдсөнөөс болж тос ихээр хуримтлагдан саатсантай мөн бэлгийн хоёр дахь шинж тэмдэгүүд илэрч бэлгийн гармон идэвхтэй ялгарч эхлэх, хеликобактер,арьсны хачигийн ихсэлт зэрэгтэй холбоотой.

Image

Арьсан доторх тос нэг газарт ийнхүү бөөгнөрснөөс болон тэр хэсэгт гүвдрүү үүсэхийг батга гэж ойлгож болно.

Image

Гэхдээ арьсан дээр их халууцсан, хөлөрснөөс шалтгаалан жижигхэн идээт гүвдрүү гарах бол батга биш. Батга гарсан ч гэлээ ариун цэвэр сайн сахиж, угааж цэвэрлэн, зориулалтын тос хэрэглэх зэргээр арчилж чадвал гаднаас халдвар орохгүй намжаах боломжтой. Ингэж чадаагүй, эсвэл хамаагүй шахаж оролдсоноос гадны халдвар орон идээлж буглах нь цөөнгүй. Батга шилжилтийн насанд голдуу гардаг бөгөөд энэ тохиолдолд өвчин, эмгэг гэж үздэггүй. Өсөж буй бие махбодийн бодисын солилцоо эрчимтэй явагдсаны үр дүн ингэж илрэх нь байж болох үзэгдэл мөн. Батга хүний биеийн хөлрөмтгий газар буюу нүүр, цээж, нуруу хавиар илүүтэй гардаг. Өсвөр насны хүүхдүүд нүүрэнд гарсан батганаасаа ичиж нэрэлхэх нь элбэг. Ингээд хурдан эдгэж магадгүй хэмээн эндүүрч шахах, элдэв тос түрхлэгээр дарах гэж оролддог. Үүнээс улбаалан батга гадагшлах нүх улам битүүрэх, халдвар орж идээлэх, батга улам нэмэгдэх зэрэг муу талтай учир эцэг эх, багш нар хүүхдүүддээ учрыг сайн ойлгуулах хэрэгтэй. Иргэдийн дунд батгатай холбоотой буруу ойлголт ч явдаг. Тэр нь шилжилтийн насны онцлог. Бэлгийн харьцаанд орсны дараа өөрөө зүгээр болдог гэж. Маш буруу ойлголт мөн. Бэлгийн бойжилт хүссэн ч эс хүссэн ч явагддагаараа явагдах бөгөөд ямар нэг нэмэлт үйлдэл шаардлагагүй өөрөө илааршина.

Image

Мэдээж хүн бүрийн бие махбодийн өсөлт хөгжилт яг ижилхэн байхгүй. Тиймээс зарим хүнд батга гарах үзэгдэл удаан үргэлжлэх нь бий. Батга арилахгүй нэмэгдэх хандлагатай байвал мэргэжлийн эмчил хандах хэрэгтэй. Эмнэлгийн заалтаар шахаж, зориулалтын бигнүүр, шарлага, рашаан, шавар, зүү зэрэг эмчилгээ хийдэг. Гэхдээ энэ эмчилгээг шилжилтийн насны охид хүвгүүд хийлгэх нь тийм ч сайн үр дүн өгөхгүй. Батгыг хамаагүй шахаж бөөгнөрсөн тосыг гаргаснаар тос хуримтлагдсан газарт онгорхой нүх үлдэж хоцрох магадлалтай. Ховордуу ч гэлээ ов тов цоохор нүүртэй хүмүүс байдаг даа. Цагаан цэцэг \ бурхан ч гэдэг \ өвчин туссаны дараа ийм сорви үлддэг ч цөөнгүй нь батгатай холбоотой. Батгыг хамаагүй шахаад байвал ийм болж үлдэж болзошгүй учир эмчийн зөвөлгөөг дагах нь зүйтэй. Арьсны шар үсний нүхэнд том хуралдсан бол тухайн хэсэг жижиг гүдврүүтэж, оройд нь хар толгой үүссэн байдаг. Шахахад цайвар өтгөн зүйл гарна. Гэхдээ нүх нь онгойн үлддэг учир халдвар орох нөхцөл бүрдлээ гэсэн үг. Ийнхүү хатиг буглаа болон лавширч магадгүй. Ерөнхийдөө өсвөр насны охид хүвгүүд батганаас айж эмээх, сэтгэл түгших хэрэггүй.

Image

Цөөнгүй тохиолдолд 30-35 нас хүртэл үргэлжлэх нь бий. Ер нь шилжилтийн нас хүүхэд бүрт байх боловч бүгдэд нь батга гарна гэсэн үг биш. Судалгаагаар тухайн насны охид хүвгүүдийн 20-30 хувьд нь ямар нэг хэмжээгээр ажиглагддаг гэж үздэг. Батга гарах шинж тэмдэг илэрвэл ариун цэврийн дэглэм сайн сахиж, усанд ойрхон оруулж, дотуур хувцасыг нь солих, тослог багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Халуун нөгөө, өөх тос батга нэмэгдэхэд нөлөөлдөг. Амин дэм бүхий жимс ногоо хэрэглэх нь тустай. Батга гарсан хэсэгт зориулалтын тос түрхэж болно. Нүүрээ эхалуун бүлээн усаар угаагаад, дараа нь хүйтэн усаар шавшиж угаана. Тэгээд хуурай зөөлөн алчуураар дарж хатаана. Шилжилтийн насанд ганц батга ч биш сэтгэл санаа, зан харьцаа гээд олон өөрчлөлт гарч болдог тул эцэг эх, багш, сургуулийн эмч нар ийм насныханд онцгой анхаарах нь чухал.

Image

2. БАТГА ЮУНААС БОЛЖ ҮҮСДЭГ ВЭ????

Хүн бүрт өөр өөр шалтгаанаас батга бий болдог ба ихэвчлэн арьсны нүх нь тослогоор дүүрэх, арьс үхэжхээс эхэлдэг. Цэвэр арьс хүний эрүүл байх нэг нөхцөл болдог. Хэрэв арьсны гадаргад байгаа үхэжсэн эсүүдийг өдөр тутам угааж цэвэрлэж байхгүй бол энэ нь гаднын бохирдол, нүүрний илүүдэл тослог, хөлс зэрэгтэй холилдож арьсны булчирхайн цоргыг тагладаг. Хүний арьсанд орших тосны булчирхай нь маш мэдрэмтгий байдаг бөгөөд түүнд агуулагдах даавар ихсэж, хямарсанаас батга үүсдэг. Өөрөөр хэлбэл арьсны гадаргуу тослог булчирхайг холбож байдаг цорго бөглөрсөнөөс арьсны сүвд нян ихээр үрждэгээс батга үүсэх шалтгаан болдог. Мөн дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагааны хямрал, өндгөвчний үрэвсэл, бэлгийн бойжилтын үед тос, хөлсний булчирхайн цоргонд бага зэрэг тос хуримтлагдсанаас, мэдрэлийн цочролоос, эмийн хордлого, халуун нөхцөлд байнга ажилладаг хүмүүст батга ихэвчлэн гардаг.

Дараахи 3 тохиолдолд батга үүсдэг.
1. Даавар. Ихэвчлэн өсвөр үеийнхэнд тохиолдох ба энэ бол хэвийн үзэгдэл юм.

Image
2. Нян. Энэ нь тосны булчирхай, нүхэнд халдаснаар батгыг маш хурдан гарах нөхцөл бий болгоно

Image
3. Удамшдаг. Эцэг эх нь батгатай бол хүүхэд нь батгатай байх магадлал 50 хувьбайдаг.

Image

Мөн хүний бие эрхтний системийн гажуудал, доголдол нүүрний арьсан дээр янз бүрийн зүйл гарах, тууралт өгч, хөрзийх, батга гарах зэргээр илэрдэг байна. Иймд, хэрвээ таны нүүрэн дээр батга гарч, таныг тэмцэлд дуудаж эхэлсэн, аль эсвэл гарсан батга чинь сайтар арчилж, эмчилсэн ч дахин гарч зовоогоод байвал та дараах зүйлсүүдийг заавал уншаарай

1 & 2: Хоол боловсруулах системийн гэмтэл. Хөмсөгний дээгүүр гарах батга, түүнтэй адил арьсны эмгэгүүд нь зүй бус хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд үүссэн эмгэг өөрчлөлтийг гэрчилнэ. Иймд хэрвээ таны нүүрний энэ хэсгээр батга гарч байгаа бол эрүүл, зөв хооллож, илчлэг, тослог ихтэй бүтээгдэхүүн идэхээс аль болох зайлсхийх хийх хэрэгтэй. Түүнчлэн, буцалсан цэвэр ус сайн ууж, өргөст хэмх зэрэг шүүслэг хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
3: Элэг.– Элэгний толь болох уг хэсгээр элдэв батга гарах болсон бол та согтууруулах ундааны төрлийн зүйл, өөх тос ихтэй, хүнд хоол хүнсээ хязгаарла. Мөн хүний биед харшил өгөхүйц хоол унд идсэний улмаас эл хэсэгт батга гарах нь элбэгшдэг тул идэж буй хүнсний бүтээгдэхүүний тань найрлагад таны биед харшлах зүйл байгаа эсэхийг нэг нягтлаад үзэхэд гэмгүй. Үүний зэрэгцээ өдөрт нэг удаа 30 минут хөнгөн дасгал сургуулилт хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.
4 & 5: Бөөр- Нүдний эргэн тойронд гарах толбо, хар батга, зурааснууд нь хүний биед ус дутагдаж, бөөрний үйл ажиллагаа доголдсонтой холбоотой. Иймд, шингэн зүйлс сайн уугаарай. Харин цагаан батга гараад байгаа бол хэт олон цагаар ажиллаж, ядарч, улмаар бие мах бодь тань үүнийг эсэргүүцэж байгаагийн илрэл шүү.
6: Зүрх.– В-гийн төрлийн амин дэмийн дутагдал түүнээс улбаалан зүрх судсанд ямар нэгэн өөрчлөлт орж, зүрхний цусан хангамж муудсаны илрэл энэ хэсэгт батга гарсанаар эхэлдэг.Халуун ногоотой хоол, махны хэрэглээгээ багасгаж, цэвэр агаар амьсгалахыг хичээ. Тослог ихтэй хүнсний бүтээгдэхүүнээ Омега-3-аар баялаг загас, ургамлын үр, самар зэргээр орлуулвал зүгээр. Түүнчлэн, зүрхний өвчлөл, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэхэд тустай болох нь судалгаагаар батлагдсан В-гийн төрлийн амин дэмээ хоол хүнсээрээ дамжуулан нөхөөрэй. Энэ хэсэг батга их гарахын хэрээр нүхжилт үүсч, тослогтдог тул гоо сайхны бүтээгдэхүүндээ бас анхаарахад илүүдэхгүй.
7 & 8: Бөөр.  Нүүрний энэ хэсэг мөн бөөрний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд таны биед шингэн дутагдаж байгааг илтгэж байгаа юм. Та кофе, согтууруулах ундааны төрлийн зүйлсээ багасгаж, биед шаардлагатай шингэнээ зохистой зүйлээр нөхөөрэй.
9 & 10: Амьсгалын эрхтэн, системийн үйл ажиллагаа. Та тамхи татдаг, эсвэл харшилтай юм биш биз? Нүүрний уг хэсэгт эдгээрийн аль нэгнээс үүдэлтэй эмгэг өөрчлөлтөөс үүдэн батга гардаг. Мах, согтууруулах ундаа, кофейн, чихэр зэрэг хүчиллэг зүйлсээс эрс татгалзаж, жимс, ногоо, улаан буудай түлхүү хэрэглэн, агаар салхинд гарч, арьсаа сайтар амраахыг зөвлөж байна.  Түүнчлэн арьсандаа гар утас, чихэвч зэрэг өдөр тутам хэрэглэдэг бохирдол ихээр агуулдаг зүйлс хүргэхгүй байхыг хичээгээрэй. Арьсны эмгэгийг эдгээр зүйл улам даамжруулдаг гэдгийг мартаж болохгүй.
11 & 12: Даавруудын нөлөө. Стресс, дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээр газарт батга, толбо гардаг. Хэдийгээр зарим дааврын нөлөөг зохицуулах боломжгүй байдаг боловч, сайн амарч, арьсаа зохистой арчлан, шингэн зүйлс сайн уух нь үр дүнгээ өгч, дааврын нөлөөгөөр гарч буй батгатай тэмцэхэд туслах болно.
13: Гэдэсний үйл ажиллагаа. Хоолны шингэцийг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг ислэг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн, овьёос түлхүү хэрэглээрэй. Ургамлын гаралтай цай, тэр дундаа ногоон цайгаар биед хэрэгтэй шингэнээ нөхөж, ходоод гэдсээ хямрахаас урьдчилан сэргийлвэл энэ хэсэгт батга гарах явдал зогсох болно.
14: Зовиур, шаналал. Бие мах бодь тань ямар нэгэн өвчин зовиур, сэтгэлийн шаналалтай байгаагийн шинж тэмдэг энэ хэсэгт батга гарсанаар илэрнэ. Бясалгал хийж, бие мах бодио амар тайван байлгахыг хичээ. Дасгал сургуулилт тогтмол хий. Ямар нэгэн зүйлд байнгын санаа зовинож, бухимдлаас өөрийгөө ангижруулаарай.

Image

Image

3. БАТГАНЫ ТӨРЛҮҮД

Батгыг гарч буй клиник илэрлээр нь
– Энгийн
– Хар,цагаан
– Идээт батга
– Идээт гүвдрүүт
– Улаан буюу яагаан
– Нэвчдэст идээт гэж ангилдаг.

Хар ба Цагаан батга
Арьсны нүх бөгларч, хаалттай чигээрээ дээшээ томбойсон бол үүнийг Цагаан батга гэж нэрлэдэг. Харин нүх бөглөрсөн ч нээлттэй чигээрээ үлдвэл оройн хэсэг нь харлаж харагдах ба үүнийг Хар батга гэнэ.

Гүвдрүүт батга
Энэ батга нь янз бүрийн хэмжээтэйгээр жижиг улаан ягаан өнгийн гүвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Голдуу жижиг хэмжээтэй байдаг.

Идээт хэлбэрийн батга
Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нэлээд том хэмжээтэйгээр гүвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга шар ногоон тавтай байна. Хатаж шимэгдсэний дараа нөсөөжилт, өнгөц сорвижилт үүсдэг.

Нэвчдэст хэлбэрийн батга
Идээт хэлбэрээс цааш хүндэрч хэд хэдэн идээнцэрүүд нийлж нэвчдэс үүсгэж маш их тос ялгарна. Тос ихээр ялгарах нь анаэроб, аэроб бичил биетний үржих нөхцөл бүрдүүлж нэвчдэс бий болж комедон үүсч үсний булцуу өргөсч цуурдаг. Ийм байдал нь нүүрний арьсан дээр төдийгүй нуруу, толгойны үстэй хэсэг, цээж, чихний араар гарна. Үрэвсэлт процесс нэмэгдэж дермийн гүн рүү ордог. Энэ үед сорвижилт үүснэ.

Гүн идээт хэлбэрийн батга
Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч 7 хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ үед хөндийгөөс зунгааралдсан ногоон ялгадас гарна. Ингэж гүн сорвижилт үүсгэнэ.

Бөөгнөрч гарсан батга
Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч дермийн гүн ба өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Сорвижилт нь маш гүн байна. Овон товон нүхтэй эдгэдэг. Голдуу нуруу, цээжээр гардгаараа онцлогтой.
Image

Янз бүрийн шалтгаанаас болж батганы эсрэг бүтээгдэхүүн зарим хүнд сайн үйлчилсэн байхад өөр нэг хүнд нь тааруу үйлчилсэн байх тохиолдол гардаг байна,
Тиймээс шинжилэгээ өгч батганыхаа уг үндэс шалтгааныг олох хэрэгтэй бөгөөд
– Демодекс шинжлэх
– Хеликобактер шинжлэх
– Цусны ерөнхий шинжилгээ гэсэн гол гурван шинжилгээ хийх шаардлагатай.

4. БАТГА ГАРАХААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Батганаас урьдчилан сэргийлэх төгс арга байхгүй ч доор дурьдсан энгийн зөвлөгөөнүүдийг өдөр тутамдаа хэвшүүлээрэй.

А. Нүүрээ тогтмол цэвэрлэж нүүрний арьсны үхэжсэн эд эс, гаднын бохирдол зэргийг арилгаж байх хэрэгтэй бөгөөд энэ үедээ зориулалтын арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байх нь илүү үр дүнтэй.

– Унтахынхаа өмнө угаа: Орой гэртээ орж ирэхдээ будгаа арилгахын тулд нүүрээ угаачихаад л, шөнө нь тэр чигтээ унтчихдаг уу? Гэрт байх хугацаанд чинь ч бас зурагт, компьютерийн туяа, тоосжилтууд арьсны чинь нүхийг бөглөж, бохирдуулдаг. Тиймээс унтахынхаа өмнө нүүрээ заавал тохирсон зөөлөн бүтээгдэхүүнээр угаагаарай. Шөнийн турш арьс чинь “идэвхтэй ажилласан” хэвээрээ байдаг учраас, өглөө босоод ч дахин угаагаарай.

Угаахад гэвч учир бий: Хэрвээ чи холимог, эсвэл үрэвсэлтэй арьстай бол арчилгааны бүтээгдэхүүнээ болгоомжтой сонгоорой. Хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүн нүүрийг чинь хуурайшуулдаг бол , хэт зөөлөн нь бохирдлыг сайн цэвэрлэж чаддаггүй учраас нэг дор батга шавж гарахад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс арьсыг тайвшруулж, чийгшүүлэхийн хажуугаар батгатай тэмцдэг бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Зарим хүнд гадны бүтээгдэхүүнээс илүү, монгол бүтээгдэхүүн сайн тохирдог. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өөрийн орноо бүтээгдэхүүнээ хэрэглэхэд буруудах зүйл огт байхгүй.

Image

– Долоо хоног бүр “шинэ” арьс: Гуужуулагчийг долоо хоногт 1 – 2 удаа тогтмол хэрэглэснээр арьс чинь цаанаасаа цэвэрхэн, өнгөлөг харагдана. Үхэжсэн арьс нь царайг илүү хөгшин, баргар харагдуулах давхрагыг бий болгодог. Гэхдээ батгатай арьсыг гуужуулахдаа зөөлөн, болгоомжтой байхгүй бол илүү үрэвсүүлж мэднэ. Овъёос, үр тарианы найрлагатай гуужуулагч байвал зохино, харин чулуу болон далайн давсны найрлаганаас татгалз. Мөн гуужуулагч нь хар батгатай тэмцэхэд чинь тусалж, нүхийг агшаана.

Image

– Дэглэмээ өөрчил: Өлсгөлөнгөө дарахын тулд биш эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө хоол хүнсээ сонгож сурах нь батгаа эмчлэхэд чинь ч тусална. Шинэхэн жимс ногоо, үр тариа голцуу хооллож чихэрлэг амттан, түргэн хоол, газтай ундааг бүрмөсөн мартах хэрэгтэй. Супермаркетийн лангуун дээр тэднээс илүү сайхан амттай, эрүүл хоол олон бий.

Image

– Тослог хоолноос татгалз: Цайндаа чихэр хийж уух, кофе болон бүхий л каффейнтай ундаанаас зайлсхийх нь дээр. Мөн боловсруулсан элсэн чихэр, тослог халуун ногоотой хоол нь товчхондоо “хоосон калори” бөгөөд түрхэн зуур сэргээх боловч, дараа нь сэтгэл санааны хувьд доод түвшинд аваачдаг. Түүнчлэн шар айргийн болон, гурилны хөрөнгө ихтэй бүтээгдэхүүнүүд нь гормоны тэнцвэргүй байдлын шалтгаан болдог. Дээр дурдсан хүнснүүд бүгд биеийн эрдэс бодисыг үгүй хийж, хорт бодисуудыг арьсан дээр түрж гаргадаг. Тэр бол батга!

Image

– Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг тохируулах: Шанаа, эрүүний хэсгээр гардаг батга нь сүүн бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах магадлал өндөр. Бяслаг, сүү, тараг, мөхөөлдөснийхээ хэрэглээг зөв зохицуулах.

– Хүчиллэг хоолноос татгалзах: Хэрэв чиний хацар хавиар батгашил ихтэй бол чи хэт их хүчиллэг хоол хэрэглэж байна гэсэн үг. Жүржийн шүүс, жүрж, нимбэг, улаан лооль, шпагеттиний соусаа цэснээсээ хасах цаг болжээ.

– Хангалттай шингэн уу: Ус, жимсний шүүс, ургамлын гаралтай цай нь биен дэх бохирдол, хортой бодисыг хөөж гаргадаг. Мөн чийгшил сайтай арьс хэзээд эрүүл харагддаг.

Image

– Химийн бүтээгдэхүүнд бүү найд: Антибиотик, химийн гаралтай цэвэрлэгч зэргийн найрлага нь арьсыг чинь түрхэн зуур цэвэрхэн болгож болох ч, биеийн чинь эд эс, бүх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж алсдаа арьс чинь эвдрэх шалтгаан болдог. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь арьсыг бүхэлд нь хуурайшуулах болон үндсэн шинж чанарыг алдагдуулдаг.

Image

– Гоо сайхны бүтээгдэхүүнээ болгоомжтой сонго: Арьсан дээрээ түрхдэг бүх бүтээгдэхүүнээ усан суурьтай, эсхүл тосны найрлагагүй эсэхийг нь шалга. “Noncomedogenic”, “nonacnegenic” гэсэн бичигтэйг сонговол найдвартай.

Image

Image

– Арьсаа нарнаас хамгаал: Наранд удаан алхахаар батга арилж байгаа юм шиг санагдах нь бий. Гэхдээ тэр нь түр зуурынх нь байдаг. Харин ч нарны туяа нь арьсыг илүү тослог ялгаруулахад тусалж өдөөдөг учраас, батгыг чинь улам ихэсгэх хандлагатай. Өдөр бүр SPF-ийн хөнгөн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Image

5. БАТГАА ХЭРХЭН ШАХАХ ВЭ?

Батгыг шахах нь сорви тогтооноо гэж зарим нь үздэг бол зарим нь эсрэгээр үздэг. Өнгөц болон цагаан батгыг шахах нь сорви тогтоохгүй байж болно. Гэхдээ арьсны хөрсөн доор гүн гарсан батгыг хагалж шахах нь аюултай.

1. Арьсаа зөөлрүүлж бүлээн шүршүүрт орох буюу ваннанд суу.

Image

2. Нүүрээ цэвэрлэж, будаг болон бохирдлыг сайтар арилга.

3. Нян тараах болон батгыг газар авахуулахаас сэргийлж гараа сайтар угаах хэрэгтэй.

Image

4. Багажийг сайтар ариутгасан байх (Бохир багаж нь халдвар үүсгэж, батгыг улам нэмэгдүүлнэ).

5. Багажаар батганы толгойг аяархан хагал.

6. Цэвэрхэн салфетка юм уу ариун цэврийн цээс авч долоовор хуруугаа бүрж ороо.

7. Идээг гаргахын тулд батганы хажуугаас зөөлөн даралт өгч шахах. Цус юмуу тунгалаг шингэн гарч ирэхэд шахахаа зогсоо.

Image

Хэрвээ шахах үед цагаан батга гарч ирэхгүй бол энэ үйлдлээ цааш хийх хэрэггүй. Харин оронд нь ариутгасан самбай даавуунд цайны салбагаар 4-ний нэг давс, хагас стакан бүлээн усны холимогийг шингээгээд батгатай хэсэг дээрээ тавьж 5-10 минут байлгана. Өдөрт энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтаж хийгээрэй. Давстай ус нь батгыг хатааж өнгөн хэсэг рүү татах болно. Харин арьсан доор цагаан зүйл харагдаж эхлэх үед л шахах оролдлогыг хийгээрэй. Хэрвээ батга хүндэрвэл 30 минут тутамд мөсөөр жин тавьж 2 минут байлгана. Энэ нь хавдар болон улайлтыг багасгаж, үүнийг дагасан өвдөлт, үрэвслийг намдаадаг. Ингээд өдөрт 2-3 удаа зөөлөн , ямар нэг анхилгагүй савангаар угаах юм уу зориулалтын батганы эсрэг цэвэрлэгчээр цэвэрлээрэй. Арьсаа порлон эсвэл өөр цэвэрлэгч материалаар үрж болох ба хэтэрхий чанга үрж болохгүй. Учир нь энэ нь таны арьсыг нөхөн сэргээж байдаг байгалийн тослогийг байхгүй болгодог. Хэрвээ маш яаралтай хатаах хэрэгтэй бол  үрэвссэн хэсэг дээрээ унтахын өмнө шүдний оог нимгэн түрхэснээр үрэвсэл болон улайлтыг багасгаж чадна. Мөн хэрэглэсэн дүрдэг цайг ууттай нь юм уу нимбэгний зөөлөн эдийг даавуунд боогоод батгатай хэсэг дээрээ хэсэг дарж тавих юм бол мөн улайлт, үрэвслийг намдаадаг.

Батга шахах хамгийн энгийн аргыг доорх линк дээр дарж үзээрэй
http://www.youtube.com/watch?v=qGFTy_lqYe8

Image

6. БАТГА АРИЛГАХ ЭНГИЙН АРГУУД

1. Оливийн тос
Бага зэрэг оливийн тосыг гар дээрээ аваад, нүүрэндээ иллэг хийн түрхэнэ. Иллэг хийснийхээ дараа 3 минут орчим байлгаж, халуун усанд норгосон алчуур нүүрэндээ тавина. Алчуураа хөрсний дараа авч, үлдэгдлийг арчина. Халуун алчуур нь бохирдлыг татаж авдаг. Энэ арга батга эхэлж гарч байгаа үед илүү үр дүнтэй санагдсан

Image

2. Зөгийн бал
Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг онцгой чийгшүүлж амраадаг. Иймээс зөгийн бал нь ашиг тустай батганы эсрэг бүтээгдэхүүн юм. Бага зэрэг байгалийн зөгийн балыг нүүрэндээ түрхэнэ. 15-30 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ маскыг би хамран дээрээ тавьж үзсэн удаан тавих тусмаа илүү үр дүнтэй. Тэхдээ хонуулж болохгүй. Хамарны 2 талаар болон дээр нь гарсан хар батганууд эрс багассан

Image

3. Хүнсний сода
Хүнсний сода нь 2 үйлчилгээтэй. Үүнд:
Хүнсний сода арьсны үхмэл эд эсийг гуужуулдаг. Ингэснээрээ бөглөрсөн нүхийг нээнэ.
Хүнсний содонд агуулагдах алкалин нь арьсан дах батга үүсгэгч бактерийг устгадаг.

Эхэлж нүүрээ норгож байгаад гаран дээрээ ус, сод 2-оор шингэн зуурмаг үүсгэн түрхэнэ. Түрхэцийг 1 минут орчим байлгаад, хүйтэн усаар угаан, дарж арчина.
Нүүр харлаж, сэвхтэж, батгаших, арьсан доор хөхрөх зэрэгт витамин С- тэй хоол хүнс түлхүү хэрэглэх нь тохиромжтой. Тухайлбал: нимбэг, байцаа, төмс, хүнсний ногоо зэрэгт С витамин агуулагдана. С витамин ихээр агуулагдсан нимбэгийг өндөгний шартай хольж маск тавибал үр дүнтэй.

Image

Image

4. Шүдний оо – Шүдний оо нь хар болон цагаан батгыг арилгахад  үр нөлөөтэй. Оог батгатай хэсгүүдээр нимгэн түрхэж 25 минут байлгана. Халуун оргиж байгаа мэт мэдрэмж төрөх ч энэ нь энгийн үзэгдэл юм. Шүдний оог хуулж авахад таны батганы толгой харагдахгүй болсон байна. Ингээд нүүрээ усаар угааж үлдсэн хэсгүүдийг арилгана. Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах зөвлөгөөг 2 долоо хоног түрхвэл үр нөлөөг мэдрэх болно. Нүдний ойр хавьд түрхэхдээ нилээн болгоомжтой байх хэрэгтэй юм байна лээ. Улайгаад хавдчихсан батган дээр оо түрхээд хоноход өглөө нь арилчихсан. Тэхдээ хүн бүрийн арьс өөр өөр болохоор эхний удаадаа арвсан дээрээ түрхэж хоноод хэрэггүй шүү

Image

5. Улаан лооль – Улаан лооль нь байгалиасаа халдвар, үжлийн эсрэг чанар агуулдаг учир хар болон цагаан батгыг хатаадаг. Жижиг улаан лоолийг арилгаж нухна.Нухашаа унтахын өмнө батгатай хэсгүүдээр түрхэнэ. Түрхсэн чигээрээ унтаж өглөө нь бүлээн усаар угаана. Өглөө босоход нухаш арьсанд наалдсан байх бөнөөд угаасаны дараа цагаан батга илт багассан нь мэдэгдэнэ. Би энийг аргыг туршиж үзсэн бөгөөд үнэхээр цагаан батга арилдаг юм байна лээ шүү охидуудаа

Image

6. Лемон – Эхлээд бүлээн усаар нүүрээ угаана. Дараа нь, 1 ш лемоныг шахаж шүүсийг нь аяганд хийнэ. Чимх давс нэмж хольж хутгана.  Хольсон хольцоо хар болон цагаан батгатай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг ойролцоогоор 20 минут байлгаад нүүрээ бүлээн усаар дахин угаана.Эрдэнэ шишийн цардуул адил хэмжээний цуу хоёрыг хольж хутгана. Үүнийг асуудалтай хэсгүүдээрээ түрхэж 15-30 минут байлгана. Түүний дараа бүлээн усаар угаах бөгөөд нүүр угаагч алчуур хэрэглэж болно.

Image

7. Тараг – 3 хоолны халбага таргийг 2 хоолны халбага овъёосны гурилтай холино. Дээрээс нь 1 цайны халбага оливийн тос, 1 цайны халбага лемоны шүүс нэмж хутгана. Бэлтгэсэн зүйлээ нүүрний асуудалтай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг 5-7 минут байлгаж хүйтэн усаар зайлж угаана.

Image

8. Будаа – Будааг сүүнд хийж 5 цаг дэвтээнэ. Дараа нь нүдэж жижиглээд нүүрэндээ жигд түрхэнэ.

Image

Image

9. Төмс – Шинэхэн түүхий төмсийг хальсалж арилгана. Асуудалтай хэсгүүдийг төмсөөр үрж 15 минутын дараа угаана.

Image

10. Хужир – Тэнцүү хэмжээний хужир, ус хоёрыг хольж нүүр эсвэл биеийнхээ батгатай хэсгээр үрж түрхэнэ. 15 минут байлгаж бүлээн усаар угааж арилгана. Хужир нь гадуур тэр болгон элбэг байдаггүй болохоор Далай ээж, Бөмбөгөр зэрэг хүнсний томоохон захуудаас аваарай. Үнэ нь ч гэсэн боломжийн юм байна лээ.

Image

Хар батга арилгах
Хар батга нь цэвэрлэгчид тэсвэртэй, өөрөөр хэлбэл өөр батгыг бодвол арилгахад ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр шаардана. Хар батга нь хамарны угаар, зарим тохиодолд хүзүү, дух, чихний араар гарсан байдаг ба арилгах арга хэмжээ авахын өмнө арилгах талаар зааварчилгааг сайтар мэдсэн байх шаардлагатай.

Хар батгыг хоёр алхамт үйлдлээр арилгана.
1. Батгыг зөөлрүүлж, нээх.
2. Хар батгыг шахах

Хар батгыг гаргахын тулд

  1. Уураар утах: Уураар утахыг 7 хоногт 2 удаа хийх ба 10 минутаас ихүй хугацаагаар утна. Энэ нь батганы нүхийг нээж, хар толгойнуудыг гаргахад ихээхэн үр нөлөөтэй.

Image

  1. 4-ний 1 стакан буцалсан усанд нэг цайны халбага давс, гурван дусал иод хийгээд бүлээстэл хутгана. Үүнийгээ самбай даавуунд шингээж хар батгатай хэсэг дээрээ тавина. Энэ нь батгыг зөөлрүүлж гаргаж ирэх болно.
  2. Мөн содыг бага зэргийн усаар дэвтээгээд батгатай хэсгийн арьсан дээрээ 2-3 минут үр. Дараа нь бүлээн усаар зайлаарай.

Хар батгыг зөөлрүүлсний дараа хар толгойнуудыг шахаж гаргахад хялбархан байдаг. Хар толгойнуудыг шахах доорх аргууд байна.

  1. Та батга шахдаг зориулалтын хэрэгслийг авч болно. Эмийн сангуудаар, гадуур зарагддаг нарийхан урт, нэг төгсгөлдөө гуурсан хэлбэрийн, нөгөө төгсгөлдөө цариган хэлбэрийн нүхтэй. Нүхийг батган дээрээ тааруулаад зөөлөн шахаж дарна. Ингэж аяархан дарахад батганууд сугарч гарч ирэх болно. Энэ нь хуруугаар шахаснаас зөөлөн байдаг.
  2. Гүн цэвэрлэгч, ялангуяа шавар маскийг тогтмол хэрэглэж байх.

Ер нь батга бол бохирдлоос үүсдэг болохоор чадах чинээгээрээ нүүрээ цэвэрлэж байгаарай. Нүүрээ тогтмол буддаг охидууд будагтайгаа унтаж огт болохгүй. Эхний хэд хоног юу ч мэдэгдэхгүй боловч яваандаа маш олон батга нэг зэрэг гаргадаг.

Одоо зун болж байгаа болохоор чолкой охидууд арьсан бүр их анхаараарай. Үсний тослог духанд хүрч улмаар арьсны гүн рүү нэвтэрч духан дээгүүр чинь батга битүү шавна л гэсэн үг

Мөн аль болох гараа нүүрэндээ битгий хүргээрэй. Гар бол тэр чигтээ нян учраас нүүрэндээ болон батгандаа бохир гараараа хүрч огт болохгүй

ЗИА ИНГЭЭД БЭЛТГЭСЭН ЗӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ МААНЬ ТУРШИЖ ҮЗЭЭД УЛАМ ТОЛИГОР САЙХАН АРЬСТАЙ БОЛООРОЙ ОХИДУУДАА

Image

PS: ӨӨРСДИЙН МЭДДЭГ МӨН ТУРШИЖ ҮЗСЭН БАТГАНЫ ЭСРЭГ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОН АРГУУДАА БУСАДТАЙГАА ЗААВАЛ ХУВААЛЦААРАЙ. ЧИНИЙ МЭДЭЖ БАЙГАА ТЭРХҮҮ БЯЦХАН ЗҮЙЛ БУСДАД ЯМАР ИХ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ ЧИ ТӨСӨӨЛӨХГҮЙ БАЙЖ Ч МАГАД

Image

14 thoughts on “Батга! Батга! Батга!

  1. БАТГАНЫ эсрэг маш сайн америк эмчилгээний саван санал болгож байна. Маш үр дүнтэй бөгөөд батганаас бүрэн сална гэдэгт баталгаа өгч байна. Утас:99277130

  2. Мундаг охин байна сайхан зөвөлгөө байна сэтгэлээсээ хийсэн нь илт байна шүү. Гэхдээ зөвхөн охидуудад зориулсан эд гэж бодохгүй байна шүү хэхэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s