ГОЁЛЫН НҮҮР БУДАЛТ

Байгалиас заяасан сайхан царайныхаа гоо сайхныг улам тодосгохын зэрэгцээ өө сэвийг нь дарж үзэсгэлэн төгөлдөр сайхан харагдах үүднээс бид гоо заслын будалтыг хийдэг. Өдөр тутмын энгийн нүүр будалтаас эхлээд гоо сайхны тансаг будалт хүртэл олон төрөл байдаг. Хүн төрлөхтөн үүсч бий болсон цагаас эхлэн бие биедээ сайхан харагдах хүсэл эрмэлзэлтэй болж үүнтэй уяалдан гоо засал будалтын анхны элментүүд үүсч шашин шитлэгтэй холбоотойгоор хөгжиж ирсэн түүхтэй юм. Нийгмийн хөгжлийг даган будалтын элментүүд улам нарийсан орчин үеийн гоо сайхны хэрэгцээг хангахуйц будалтын тухай ойлголт бий болж, өнөөгийн хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэрэгцээ болон хөгжиж буй юм.
Image

Будалтыг ерөнхийд нь 3 ангилна.

  • Гоо заслын нүүр будалт
  • Тайзны нүүр будалт
  • Дэлгэцийн нүүр хувиргалт

Гоо заслын нүүр будалтыг дотор нь: өдөр тутмын, гоёлын, үдшийн, байгалийн, багт наадмын, тэмцээн уралдааны, биеийн будалт, шоу рекламны будалт.
Image
Image

Image

Тайзны нүүр будалт: драмын, дуурийн, балетын, циркийн гэх мэт тайзны будалтууд
Image
Image
Image

Дэлгэцийн нүүр хувиргалт:
 киноны нүүр будалт, эфирийн нүүр будалт, телевизийн нүүр хувиргалт гэж хуваан үзнэ.
Image

Өдөр тутмын, ãî¸ëûí, үдэшлэгийн ãýýä á¿õ òºðëèéí нүүр будалт хийхэд бүтээгдэхүүнээ зөв сонгох íü õàìãèéí ÷óõàë.

  1. Крем-Foundation

Энэ нь таны царайны өөг дарж, жигд гөлгөр харагдуулах зориулалттай. Нимгэн буюу зузаан түрхэж болдог. Крем нь нүүр будалт хийх бусад бүтээгдэхүүний /хөмсөг, нүдний тень, уруулын будаг г.м./ суурь нь болж өгдөг. Хэрэв крем хэрэглэхгүйгээр тень, уруулын будаг зэргийг хэрэглэвэл нүүрний гажиг, толбыг илүү тодруулж харагдуулахаас гадна хэрэглэсэн косметик нүүрэн дээр удаан тогтохгүй. Хамгийн чухал нь Та нүүрнийхээ өнгөнд тохирсон кремийг сонгох нь хангалттай биш бөгөөд крем нь таны нүүрэнд маш сайн шингэж, крем хэрэглэсэн гэдэг нь мэдэгдэхгүй байх хэрэгтэй байдаг тул кремийн талаар тодорхой ойлголттой байх ёстой.
Image

    2.   Шингэн крем – Liquid foundation

Энэ крем нь өнгөний маш өргөн сонголттой байдаг хэдий ч өөрийнхөө царайны өнгөнд тохирсон кремийг олж чадахгүй бол өөр өнгийн кремийг хольж, өөрийн царайны өнгөнд тохирсон өнгийг гаргаж болно. Ингэхдээ нэг фирмийн бүтээгдэхүүнийг хооронд нь холих хэрэгтэй байдгийг санаарай.
Image

     3.   Өтгөн крем – Cream foundation

Энэ нь бага зэрэг хуурай крем бөгөөд нимгэн түрхэж хэрэглэнэ. Голдуу тайз болон киноны нүүр будалтад хэрэглэдэг тул өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой бус байдаг.
Image

     4.   Крем пудр – Powder foundation

Энэ нь шингэн болон өтгөн кремийг бодвол нилээд хожуу гарч ирсэн шинэхэн бүтээгдэхүүн юм. Крем пудр нь маш яаруу болон завгүй, мөн шингэн крем хэрэглэх дургүй эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой байдаг. Шингэн болон өтгөн кремийг хэрэглэсний дараа кремийг тогтвортой байлгахын тулд пудр нэмж тавьдаг бол үүнийг хэрэглэсэн тохиолдолд дахин пудр хэрэглэх шаардлагагүй юм.
Image

     6.   Пудр – Powder 

Пудр нүүр будалтын хамгийн чухал хэрэгсэл юм. Пудр нь шингэн кремийг удаан барихад хэрэгтэй бөгөөд нүүрийг будаагүй юм шиг жигд болгож харагдуулдаг. Пудрийн тусламжтайгаар таны арьс зөөлөн харагдахаас гадна нүүрний батга, өө сэвийг маш сайн дардаг. Нүүрний тосыг арилгаж, арьсанд шингэж өгдгөөрөө давуу. Пудр тавьсны дараа нүд, хацрын тень болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар байдаг юм. Пудр нь шахмал, нунтаг гэсэн хоёр төрөлтэй.

  • Нунтаг пудр

Нүүрэнд маш нимгэн түрхэгддэг бөгөөд хүний нүүрний өөг сайн дардаггүй. Энэ пудрийг нүүрэнд пролоноор тавьж, пудрийн зөөлөн багсаар жигд тарааж түрхэнэ. Нүүрийг будмал харагдуулдаггүй, кремний өнгийг өөрчлөхгүйгээр жигд харагдуулдаг сайн талтай.
Image

  • Шахмал пудр

Түүний нунтаг пудрээс ялгагдах давуу тал нь энэ пудрийг өдөр тутам цүнхэндээ авч явахад тохиромжтой бөгөөд өдрийн турш будгаа дахин сэргээж байхад тустай. Нунтаг пудрийг бодвол өнгөний өргөн сонголттой. Шахмал пудрийг кремний болон нүүрний өнгөтэй ойролцоо байхаар сонгож аваарай.
Image

Пудр тавих арга аргачлал

Пудр нь арьсны зөвхөн тослог гялгарыг арилгаад зогсохгүй арьсын гадна нөлөөнөөс хамгаалж өнгийг жигд болгон сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Пудр тавьснаар 3 үр дүн гарна.

  1. Нүүрний тослог гялгарыг арилгаж арьсанд зөөлөн бүдэг гэгээ оруулна.
  2. Пудр нь суурь өнгөний доорх үеийг тод болгож нүүр будалт тогтоц сайтай байх болно.
  3. Пудрын тусламжтайгаар бусад будагны өнгөний ялгаралт сайжирна.

Хэрэв будалт огцом хурц юмуу буруу будагдсан тохиолдолд пудр ашиглан зөөлгүүлж харагдуулж болно. Пудрыг өдлөг илбүүрээр түрхэх ба илбүүрийг бага зэрэг чийглэсэн байвал зохино. Нүүрний тарган туранхайгаас шалтгаалан пудрыг хэдэн янзаар түрхэж болно. Махлаг булцгар нүүр хацартай бол аль болох ташуу босоо байдалтай түрхэнэ. Хэрэв туранхай бол тойрогт хөдөлгөөнийг ашиглан тавьна. Учир нь пудр түрхэгдсэн чиглэлийн дагуу туяарч байдгийг анхаарах хэрэгтэй. Пудрийг шахаж түрхэнэ. Бусад төрлийн дэвсгэр өнгийг тавихдаа хурууны өндөгийг ашиглан аль болох жигд цохих байдлаар түрхэж болно.
Image

Зөвхөн будгаа сонгоод зогсохгүй зөөлөн чанарлаг үс бүхий сайн багс сонгох хэрэгтэй.
Image

     Хацрын энгэсэг

Хацар өнгөлөгч нь хүний арьсыг гоё, эрүүл сайхан  өнгөтэй болгож нүүрний төрхийг тодруулж харагдуулдаг. Зөөлрүүлэх тос болон пудрын жижиг хэсгүүдтэй натурал өнгөтэй, өдрийн турш өнгөө өөрчилдөггүй ба нүүж урасдаггүй хацар өнгөлөгчийг сонгох нь чухал. Хацар өнгөлөгч нь бүх төрлийн арьсанд тохиромжтой байдаг. Зөв хэрэглэж чадвал нүүрний хэлбэрийн өө сэв дарагдаж эрүүл үзэсгэлэнтэй дүр төрхийг бий болгодог.

Энгэсэг нь нэлээд хэдэг төрлийн өнгөтэй байдаг.

Та цайвар арьстай бол ягааны төрлийн энгэсэгнүүл  илүү тохиромжтой ба өнгийн сэргээж эрх танхи, ариун гэгээлэг төрхийг бий болгодог.
Image
Image

Цайвар бор хүрэн өнгийн энгэсэг нь туршлагатай, ажил хэрэгч төрхийг бий болгоно.
Image

Улбар шар улаан шаргал энгэсэг нь сэрэглэн цовоо, эрүүл чийрэг, төрхтэй харагдуулна.
Image

Хацрын энгэсгийг нүдний будаг дэвсгэр өнгөнд зохицуулан сонгох хэрэгтэй. Та хар, саарал , хүрэн бор, хүрэн ягаан өнгөөр нүдээ будсан бол ягаан цайвар ягаан энгэсэг илүү тохиромжтой.

Шаргал, цагаан, ногоон, нил ягаан, цайвар цэнхэр өнгийн тень хэрэглэсэн бол улбар шар, шаргал, улаан шаргал энгэсэг зохино.

Шар ногоон бор шаргал, боронзон өнгийг сонгосон бол хүрэн бор, цайвар бор энгсэг илүү тохиромжтой.
Image
Image
Image

Нүдний хэлбэрт тохируулан тень сонгох

Тенийг сонгон будахын тулд нүд болон царайны өнгөнд тохируулна. Та цагаан цайвар царайтай хөнхөр нүдтэй бол хүрэн улаан, цагаан цайвар гэх мэт бүх төрлийн гэгээлэг өнгө зохино.
Image

Харин цайвар царайтай жижгэвтэр нүдтэй бол хар, саарал, бор гэм мэт нүдийг томруулж гүн харагдуулах хүнд өнгө илүү тохиромжтой.
Image

Жижгэвтэр бүлцэн нүдтэй бол арьсны өнгөтэй болон алтлаг шар, бор шаргал өнгийн тенийг жигд түрхэн тарьж харин нүд тодотгогч контур болон сормуус ашиглан нүдийг сайхан харагдуулж болно.
Image

Бүлцэн нууц давхраатай бол хар, саарал, хүрэн бор өнгийн тень тохиромжтой.

Хэрэв гүйлс хэлбэр бүхий зузаан нүдтэй бол ногоон, цайвар ногоон, цэнхэр, хөх өнгө зохино.
Image

Дунд зэргийн том давхраатай нүдтэй бор царайтай бол нил ягаан өнгийг саарал боронзон өнгөтэй хольж будвал их сайхан харагдах болно.

Та бараан царайтай бол аль болох хүнд өнгөнөөс татгалзаж завсрын туяа өгөх тенийг ашиглах нь царайнд гэгээ өгдөг. Хэрэв жартгар хэлбэртэй / том жижиг аль нь ч / нүдтэй цайвардуу царайтай бол цэнхэр, номин өнгийн тенийг цагаан, цайвар саарал өнгөтэй хольж будаж болно. Мөн тенийг тавихдаа энгэсэг, дэвсгэр өнгөний нийлэмжтэй байдлыг харгалзан тавихыг санаарай.

ЗӨВЛӨГӨӨ 1 – Хөмсөгийг хэрхэн зөв будаж сурах вэ

Хөмсөгийг хэлбэржүүлж зассаны дараа зөв будаж хэлбэрийг тодотгож, хөмсөгний үсийг будах хэрэгтэй.

Хөмсгийг дөрвөн  аргаар будаж болно.

  1. Үзүүрэлсэн зөөлөн харандаагаар хэлбэрийг дагуулан зурж өгнө. Дараа нь сойзоор дотор талыг будаж өгнө. Эцэст нь душ будгаар хөмсөгний үсийг ширхэгийн дагуу хөнгөн будаж өгнө.
  2. Нунтаг хуурай будгаар ширүүн үстэй бийр ашиглан будна.
  3. Шингэн будгаар зориулалтын бийр багс,сойзыг ашиглан хэлбэржүүлэн будна.
  4. Хөмсгөнд зориулсан тусгай өнгөгүй гель байдаг. Үүнийг ашиглан хөмсөгний үсэж самнаж буддаг. Энэ нь өтгөн хөмсөгтэй хүмүүст тохиромжтой.

Сүүлийн үед олон янзын пирмүүдээс гаралтай өнгөний сонголттой бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Хөмсгийг дан ганц хар өнгөөр буддагүй гэдгийг хүмүүс мэдэх болсон. Хөмсөгний будаг нь шахмал, шингэн, тосон, нунтаг гэх мэт олон хэлбэрээр байх ба хайрцаг сав, пакеттанд савлагдсан байдаг. Хөмсөгний өнгийг өөрийн арьсны өнгө болон, үсний өнгөнд тохируулсан сонгодог.

  • Цайвар, цагаан шар нимгэн арьстай хүнд хүрэн бор өнгийн хөмсөг зохимжтой.
  • Улаан ягаандуу царайтай бол сааралдуу бүдгэвтэр хүрэн хар өнгө зохидог.
  • Бор цайвар бор өнгийн арьстай бол хар, зөөлөн саарал өнгө зохино.

Өдөр тутмыг будалтанд харандаан, тушин будаг тохиромжтой бол тэмцээн уралдаан, шоу, дэлгэцийн будалтын үед шингэн тосон булгууд нь илүү тохиромжтой байдаг.

ШИНЭ ЖИЛИЙНХЭЭ ҮДЭШ БУСДААС ӨВӨРМӨЦ СОДОН ХАРАГДАХ ДАРААХ БУДАЛТУУДЫГ ҮНЭГ НЬ САНАЛ БОЛГОЖ БАЙНА. ГЭРТЭЭ БҮГДИЙГ НЬ ЧАДАХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ
Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

ЭДГЭЭР ЗУРАГНААС ХАМГИЙН ИХ САНАЛ АВСАН ЗУРАГНЫ НҮҮР БУДАЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ТАЛААР ДАРААГИЙН ДУГААРТ ОРУУЛАХ БОЛНО ^_^
~~> ҮНЭГТ НЬ ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН MAKE-UP
Image

ХАМГИЙН СҮҮЛД НЭГЭН УНШИГЧИЙНХАА ИЛГЭЭСЭН ХҮСЭЛТИЙН ДАГУУ АРЬСНЫ НҮХЖИЛТИЙН ТАЛААРХ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЛАА❤

АРЬСНЫ НҮХЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Арьсны нүхжилт ихэнх бүсгүйчүүдийн эмзэг асуудлын нэг. Гэхдээ холимог болон тослог арьстай хүмүүст илүү тохиолддог. Хамгийн таагүй нь өргөссөн нүх гоо сайхныг гутаахаас гадна элдэв бактери үржих таатай орчин болж, батга үүсгэдэг. Нүхнүүдийн ихэнх нь дотроо хуралдсан тос, бохирдлоос шалтгаалж харагдаж байгаагаасаа хамаагүй гүн байдаг. Нүх их үүсдэг газар нь Т хэсэг буюу хамар, дух, эрүү. Харамсалтай нь арьсны төрөл удамшлаас хамаардаг учир өөрчлөх ямар ч боломжгүй. Гэхдээ өргөссөн нүхийг багасгах, хүрсэн үр дүнгээ аль болох удаан хугацаагаар хадгалж үлдэх тусгайлсан арчилгаа бий.

Нүхжилтийн талаарх ойлголт

     Нүх нь тосыг арьсны гадаргуу дээр гаргах суваг юм. Энэ нь шар үс болон тосны хэд хэдэн булчирхайнаас бүрдсэн арьсны гадаргуу руу амсартай уутанцар хэлбэрээр оршдог. Нүх болгонд үс байдаг, өөрөөр хэлбэл үс хаана байна тэнд нүх байгаа гэсэн үг. Үс болон нүхний гүнд явагдсан төрөл бүрийн боловсруулах ажиллагааны үр дүнд ялгарсан хөлс, тос нь арьсны гадаргуу руу нүхээр гадагшилдаг. Нүхний хэмжээ нь арьсны тос ялгаралттай шууд хамааралтай, хэдий чинээ их тос ялгарна, төдий чинээ том нүхтэй байна.

Нүхтэй арьсны арчилгаанд хамгийн чухал нь арьсыг маш цэвэр байлгах. Нүхийг бохирдуулахад нөлөөлдөг хүчин зүйлүүд:

  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох
  • Даавар /гормон/-ын өөрчлөлт
  • Стресс
  • Эм тарианы хэрэглээ
  • Дархлаа сулрах
  • Нүүрээ хэт зузаан будах

Арьсны нүхжилттэй тэмцэх аргууд

1. Гуужуулалт
Өнгөн болон дунд хэсгийн гуужуулалт нь арьсыг цэвэрлээд зогсохгүй нүхийг агшаах үр дүнтэй. Хамгийн үр дүнтэй нь химийн гуужуулалт бөгөөд энэ нь арьсны бохирдлыг цэвэрлэхээс гадна өргөссөн, гүн нүхнүүдийг агшааж өгдөг. Гликолийн хүчлийн гуужуулалт-Химийн гуужуулалтын нэг төрөл бөгөөд гоо сайхны салонд хийгддэг нүхжилттэй тэмцэх хамгийн үр дүнтэй аргын нэг. Гликолийн хүчлийн сулхан уусмалаар эпидермисийн өнгөн давхаргыг гуужуулснаар арьсны нүхийг агшаах үйлчилгээ үзүүлдэг.

Энзимэн гуужуулалт нь мөн л нүхийг цэвэрлэж, агшаадаг. Өнгөн хэсгийн гуужуулалт болохоор маш зөөлөн, найрлагандаа папаин, бромелин, трипсин зэрэг гормонуудыг агуулдаг, арьсны гадаргууг жигдэлж өгдөг.

Анхаар! Гуужуулах зорилгоор скраб хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Хэвийн арьстай хүнд скраб шиг сайн цэвэрлэгч байхгүй. Харин нүхжилт ихтэй арьсанд скраб хэрэглэх нь цэвэрлэгч ширхгүүд нүхэнд орсноор арьсыг гэмтээж, нүхийг улам томруулах эрсдэлтэй. Тиймээс хэрвээ хэрэглэхээр болвол нүхтэй арьсанд зориулсан тусгай скрабыг хэрэглээрэй.

2. Шалгарсан аргууд

  • Нүхийг багасагах үр дүнтэй аргуудын нэгэнд гоо сайхны шаврууд зүй ёсоор орно. Шавран маскууд нь арьсны бүхий л бохирдол, тосыг өөртөө татаж шингээгээд нүхийг агшааж, арьсыг чангаруулахаас гадна ариутгах үйлчилгээ үзүүлдэг.
  • Хар батга болон нүхжилттэй тэмцэхэд нимбэгний ач тус их. Буцалж хөргөсөн усанд хэдэн дусал нимбэгний шүүс дусаагаад нүүрнийхээ арьсыг өглөө, оройд тогтмол арч.
  • Өндөгний цагаан уурганд хэдэн дусал нибэгний шүүс нэмж хутгаад маск бэлдэж болно. Ийм маскийг түрхээд 15 минут байлгаад хүйтэн усаар угаана.
  • Сарнайн ус нь тосны булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгож, нүхийг маш сайн агшааж, үрэвслийг арилгана. Түүгээр өглөө, оройд нүүрээ угааж цэвэрлэсний дараа нүүрээ арчихад л хангалттай.
  • Бас нэг хамгийн энгийн мэдэх ёстой зүйл бол тохирсон цэвэрлэгчээр угааж сайтар цэвэрлэснийхээ дараа цэв хүйтэн усаар булхах юмуу мөсөөр арчих нь нүхийг агшаадаг. Мөсийг ургамлын ханд, ногоон цайны хандаар бэлтгэвэл бүр сайн.

Нүхтэй арьсны арчилгаа үр дүнтэй болохын 80 хувь нь зохих ёсны, зөв цэвэрлэгээнээс хамаарна гэдгийг мартаж болохгүй. Арьсыг будагтай удаан байлгах, тос ялгарсан үед тоос шороо ихтэй орчинд байснаар арьсанд түрхсэн будаг /крем, пудр, хацар өнгөлөгч/ нь төрөл бүрийн тоос шороо, нян бактеритэй холилдон, нүхийг бөглөн үрэвсүүлэх, батга үүсгэх эрсдэлтэй.

3. Физик эмчилгээ
Нүх агшаахад криомассажийн ач тус их. Энэ нь гоо сайхны салонуудад шингэн азотын тусламжтайгаар тусгай аппаратаар хийгддэг массаж юм. Гэрийн нөхцөлд бидний мөсөөр хийдэг массаж бас л нэг төрлийн кримассаж юм. Криоэмчилгээ нь батга арилгах, тос ялгаралтыг багасгах, арьсны нөсөөжилтийг багасгаж цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ арьсны судсууд өргөсөж тодорсон /улаан хацартай/ хүмүүст криоэмчилгээ хориотой. Тийм үед цэв хүйтэн биш зүгээр хүйтэвтэр усаар нүүрээ түргэхэн шиг зайлах юмуу шүршигчээр шүршиж болно.

4. Будалт
Өдөр тутмын чийгшүүлэгч тос нь нянгийн эсрэг, нүх агшаах үйлчилгээтэй байх нь зүйтэй. Тиймээс тосоо сонгохдоо үзүүлэх үйлчилгээг нь анхаарч, арьсныхаа төрөлд тохирсон, чанартай, баталгаатай бүтээгдэхүүн сонгоорой. Бас нэг анхаарах зүйл нь нүхжилт ихтэй арьстай хүмүүс өдөр тутмынхаа арьс арчилгаанд заавал тоник оруулах хэрэгтэй. Өглөө оройд нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээсэн тоникоор нүүрээ арчсанаар цэвэрлэгээ төгс төгөлдөр болж, арьс чийгээ хадгалж, дараагийн шатны арчилгаанд бэлэн болдог. Тоникны найрлаганд гликолийн юмуу салицилын хүчил, гликасил, цайр, зэс, гаммамелис байвал сайн.

Япон бүсгүйчүүдийн цэвэр өнгөлөг арьсны нууц нь цэвэрлэгээндээ байдаг гэцгээдэг. Тэд крем пудр түрхсэн нүүрийг хэзээ ч шууд шингэн саван, хөөсөөр угаадаггүй бөгөөд эхлээд заавал тосон цэвэрлэгчээр /oil cleanser/ будгаа цэвэрлээд дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгчээр угаадаг байна.

5. Далдлалт
Нүүрний арьсыг гөлчийлгөж, арьсны нүхийг далдлах үйлчилгээтэй кремнүүд олноор үйлдвэрлэгдэж байгаа. Тэдний ихэнх нь найрлагандаа силикон агуулдаг. Силиконы үл үзэгдэх хальсан бүрхэвч нь арьсны дэгэн догон нүхийг дүүргэж өгдөг. Түүнчлэн гэрэл ойлгогч жижиг талстуудын тусламжтайгаар арьсыг өөгүй цэвэрхэн харагдуулдаг кремийг ч бүсгүйчүүд хэрэглэх дуртай байдаг.

Арьсаа өчүүхэн төдий ч нүхгүй байлгахыг мөрөөддөг, дэндүү туйлшрамтгай бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд харагдахтай үгүйтэй ганц хоёр нүхийг бөөн юм болгож стресстэхийн хэрэггүй, угаасаа бидний арьс цаанаасаа нүхтэй байх бүтэцтэй болохоор яах ч аргагүй. Харин хэтэрхий томруулахгүй байхад л анхаарч арьсаа сайн цэвэрлэж, зөв арчлах хэрэгтэй.

21 thoughts on “ГОЁЛЫН НҮҮР БУДАЛТ

    • ОДООХОНДОО ЯГ МЭРГЭЖЛИЙН КАМЕРГҮЙ БОЛОХООР ХИЙСЭН БИЧЛЭГ НЬ СТАНДАРТАД НИЙЦЭХГҮЙ БНАА. ТИЙМ БОЛОХООР ЗӨВХӨН ЗУРАГААР Л ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

    • ЭНЭ ТАЛ ДЭЭР АЛЬ НЭГ МЭРГЭЖЛИЙН САЛОНД ОЧИЖ ЗӨВЛӨГӨӨ АВСАН НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ. ХҮН БОЛГОНЫ БИЕ ӨӨР ӨӨРИЙН ГЭСЭН ӨВӨРМӨЦ ОНЦЛОГТОЙ БОЛОХООР ЭХЛЭЭД ӨӨРИЙН АРЬСЫГ ТОДОРХОЙЛУУЛЖ ДАРАА НЬ ЯГ АРЬСАНДАА ТОХИРСОН АРЧИЛГААГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

  1. Яасан мундаг юм бэ! хэрэгтэй бүх гоё2 зөвөлгөөнүүд байна. мундаг бүсгүй юмаа. Улам их хичээгээрэй амжилт!!! :))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s