ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Хүний арьс өвөл хавар зуны улиралд тусгай үйлчилгээ шаарддаг. Манай орны нөхцөлд хахир хатуу өвөл болдог нь хүний бие организмд төдийгүй арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг бөгөөд өвлийн улиралд арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Ийм нөхцөлд арьсыг хэрхэн арчлах ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай зөвлөгөө мэдээллийг энэ дугаартаа орууллаа.
Image

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог.  Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт.Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас – аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг. Мэдээж, зун – дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Мөн хүйтэн салхи арьсны чийгийг ч авдаг тул арьс хатуу, хуурай болно, |махыг өвөл борцолдгийг сана| мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал  мууддаг. Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг.

Image

Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний хортой нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут бол. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг. Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн.
Image

Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг. Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна.

Тослог арьстай хүмүүсийг өвлийн цагт азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьсон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна.
Image

ЭРЭГТЭЙЧҮҮДЭД
Юуны өмнө эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат байдаг. Хоёрт, эрэгтэйчүүдийн шингэн алдаж, хуурайшихдаа бага. Гуравт, эрэгтэйчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх үйл явц нь ч илүү эрчимтэй байдаг. Дөрөвт, эрэгтэйчүүдийн арьс нь эмэгтэйчүүдийнхээс илүү их хэмжээний меланин ялгаруулдаг тул хэт ягаан туяанаас ч илүү их хамгаалттай байдаг. Тавдугаарт нь, эрэгтэй хүний холбогч эдийн онцлогоос үүдээс эрэгтэйчүүдэд хэзээ ч целлюлит үүсдэггүй.  Зургаад нь, эрэгтэйчүүдийн хөгшрөлтийн үйл явц эмэгтэйчүүдийнхээс 5-7 жилийн хойно эхэлдэг. Хэрэв эрэгтэйчүүд энэ бүх давуу талаа бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон жилээр залуу харагдах боломжтой юм. Харамсалтай нь, тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ бүх давуу талыг үгүй болгож орхидог.

Image

Эрчүүдийн нүүрний арьс хүйтэнд мэдрэмтгий байдаг. Хүйтний улиралд нүүрэндээ элдэв төрлийн спиртлэг лосьон түрхвэл нүүрний арьсыг түргэн хуурайшуулдаг. Тиймээс өвлийн улиралд эдгээрийг аль болох бага хэрэглэ. Үүний оронд эрчүүдэд зориулсан нүүрний тос түрхээрэй. Гадагшаа гарахаас 30- 40 минутын өмнө сахлаа хусах нь арьсаа гаднах нөлөөллөөс хамгаалахад үр дүнтэй.

  • Сахлаа хуссаны дараа лосьон бус зөөлрүүлэгч тос түрхвэл арьсны уян хатан байдлыг хамгаална.
  • Арьс нэгэнт хуурайшсан тохиолдолд эрчүүд ч мөн хамба шарилж, дүрдэг байхуу цайгаар бигнүүр тавьж хэрэглэж болно.

Image

ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

1. Мэдрэмтгий арьсанд зориулсан сахлын хөөс

Image

Шинж чанар: Найрлага дахь полимер болон силикон нь сахал авсны дараах хорсох мэдрэмжийг арилгаж, арьсыг тайвшруулдаг. Арьсанд ус тосноос тогтсон (гидролипид) давхрага үүсгэж хамгаалдаг. Биокреамик Кальци нь эпидермисийн эсийн хуваагдлыг эрчимжүүлж, нөхөн төлжүүлдэг. Арьсны төрөлхийн хамгаалах чанарыг сайжруулж, түүний мэдрэмтгий байдлыг багасгаж, гадаргууг нэгэн жигд болгоно.
Хэрэглэх заавар: Мэдрэмтгий арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ.
Үндсэн найрлага: Виши халуун рашаан, Биокреамик Кальци

2. Мэдрэмтгий арьсанд зориулсан гель-крем

Image

Шинж чанар: Найрлага дахь полимер болон силикон нь сахал авсны дараах хорсох мэдрэмжийг арилгаж, арьсыг тайвшруулдаг. Арьсанд ус тосноос тогтсон (гидролипид) давхрага үүсгэж хамгаалдаг. Биокреамик Кальци нь эпидермисийн эсийн хуваагдлыг эрчимжүүлж, нөхөн төлжүүлдэг. Арьсны төрөлхийн хамгаалах чанарыг сайжруулж, түүний мэдрэмтгий байдлыг багасгаж, гадаргууг нэгэн жигд болгоно.
Хэрэглэх заавар: Мэдрэмтгий арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ

3. Мэдрэмтгий арьсанд зориулсан тайвшруулах үйлчилгээтэй бальзам

Image

Шинж чанар: Найрлага дахь Эперулин нь арьсны цочромтгой байдлыг багасгадаг. Арьсыг чийгшүүлж, тайвшруулна. Арьсанд ус тосноос тогтсон (гидролипид) давхрага үүсгэж хамгаалдаг. Биокреамик Кальци нь эпидермисийн эсийн хуваагдлыг эрчимжүүлж, нөхөн төлжүүлдэг. Арьсны төрөлхийн хамгаалах чанарыг сайжруулж, түүний мэдрэмтгий байдалыг багасгана. Түүний гадаргууг нэгэн жигд болгоно.
Хэрэглэх заавар: Мэдрэмтгий арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ.
Үндсэн найрлага: Виши халуун рашаан, Биокреамик Кальци, Эперулин

4. HYDRO MAG С арьсны өнгө сэргээж, чийгшүүлэгч нүүр болон зовхины тос

Image

Шинж чанар: Найрлага дахь Магни нь арьсны уян байдлыг нөхөн сэргээдэг бол Манган нь арьсны өнгийг сэргээдэг. Ядаргааны шинж тэмдгүүд арилан, арьсыг чийглэг, эрүүл өнгөтэй болдог. Арьсыг чийгшүүлж, таталдсан болон таагүй мэдрэмжийг бууруулдаг. Эсийн бодисын солилцоог идэвхжүүлж, хордлогын эсрэг нөлөө үзүүлнэ. Доод зовхинд үүссэн бараан хүрээ, уутанцарыг багасгана.
Хэрэглэх заавар: Ядралын шинж тэмдгүүд илэрч, хуурайшсан арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Өглөө оройдоо эсвэл зөвхөн өглөө, орой хоёрын аль нэгэнд нүүр болон зовхиндоо түрхэнэ. .
Үндсэн найрлага: Виши халуун рашаан, Магни, Витамин С, Манган

5. North нүүрний цэвэрлэгч шингэн саван

Image

Нүүрний цэвэрлэгч шингэн саван нь нүүрний тослого болон бохирдлыг арилгана. Арьсыг цэвэрлэж, сэргээж, сэрүүцүүлнэ. 150  мл.

6. North эрэгтэйчүүдийн зовхины бальзам

Image

Сэргээх гурвалсан үйлчилгээтэй зовхины бальзам нь нүдний хаванг бууруулж, хар хүрээг арилгана. 15  мл.

ЗӨВЛӨГӨӨНҮҮД
Image

ЗӨВЛӨГӨӨ 1
Өвлийн улиралд арьсыг хүйтнээс хүйтэн жиндүү салхинаас, пааранд халсан халуун агаараас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд танд тослог хэрнээ найрлагандаа ус агуулаагүй крем шаардлагатай. Хэрэв танд өвлийн крем байхгүй бол уг кремийг гэрийн нөхцөлд маш хялбархан бэлтгэх талаар хүргэе.

  • Ургамлын тос- хоолны 3 халбага
    Image
  • Хайлуулсан лав- хоолны 1 халбага
  • Борын хүчил-цайны тал халбага
  • Өргөст хэмх болон нимбэгний шүүс-хоолны 2 халбага
  • Глицерин-хоолны 1 халбага

Гадаа гарахын өмнө кремийг түрхэж 10-15 минут байлгаж арьсандаа шингээгээд дээрээс нь пудр түрхэнэ. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн нь гоёл болохоос гадна маш сайн хамгаалалт болж өгдөг.

ЗӨВЛӨГӨӨ 2

Хамба шарилж буюу балжингарам цэцгийн халуун бүлээн ханданд /нэг литр усанд хос хоолны халбага/ жижиг алчуур норгоод нүүрэндээ хоёроос гурван минут тавина. Үүний дараа нүүрээ угаах хэрэггүй, зөвхөн тэжээлийн тос түрх. Энэ бигнүүрийг 2-3 удаа тавихад л арьс уян хатан болж, хэвийн байдалдаа орно. Мөн дүрдэг байхуу цайны хандаар ийм бигнүүр хийж болно. Гэхдээ халуун бүлээн байх шаардлагатай.
Image

ЗӨВЛӨГӨӨ 3

Өндөгний шарыг нэг хоолны халбага сүүтэй хольж сайтар хутгаад нүүрэндээ маск хэлбэрээр тавина. Энэ маскийг хуурайшсан төдийгүй хагарч холцруутсан, өнгө жавхаагүй болсон арьсанд ч түрхэнэ. Гайхамшигтай нөлөө өгнө. Маск бэлдмэл хэрэглэсний дараа заавал тос түрхэж хэсэг хугацаанд нүүрээ амраана. Энэ үедээ ямар нэгэн оо энгэсэгээс татгалзаарай, Хүйтний улиралд гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Энэ уруул хагарч, хуурайшихаас сэргийлнэ.

Image

Image

ЗӨВЛӨГӨӨ 4

Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн.
Image

ЗӨВЛӨГӨӨ 5

Нүүрэнд зориулсан дасгал хий. Хүйтэн, салхитай, жавартай өдөр гадаа байхдаа үе үе хацар болон хамартаа чимхэх хөдөлгөөнөөр иллэг хийж бай. Мөн үүнээс ч өөр арга байна. Амьсгаа гүнзгий аваад амьсгаагаа түгжинэ. Тэгээд нүүрээ чинэртэл нь байлгана. Ямар ч тохиолдолд нүүрээ цасаар үрэх хэрэггүй. Энэ нь арьсанд маш хортой. Бас одоо мөс хэрэглэх хэрэггүй. Энэ арга нь зөвхөн зун л үр дүнтэй байдаг

ЗӨВЛӨГӨӨ 6

     Гарын арьсанд зориулсан тусгай маск – Өвөл гарын арьс онцгой арчилгаа шаарддаг. Үндсэн дүрэм бээлийгүй хаашаа ч гарах хэрэггүй. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол 1 цайны халбага содыг 1 л буцалсан усанд хийгээд гараа 10 минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гартаа тос түрхээрэй. Хааяа ч гэсэн гарандаа зориулж маск тавь. Гарандаа тосыг зузаан түрхээд даавуун бээлий өмсөөд хэдэн цаг бол. Ер нь шөнөжингөө бээлийтэй хоносон ч болно. Үүний дараа гар анх байсан шигээ зөөлөн, булбарай болсоныг та мэдрэх болно.

Image

ЗӨВЛӨГӨӨ 7

Сахлын хөөс эсвэл нүүр цэвэрлэх сүүн шингэнээ өтгөн кофетай найруул. Ингэж найруулсан гүнцэвэрлэгчээ нүүр болон хүзүүндээ түрхэж арван минут хэртэй байлгах хэрэгтэй. Харин гүн нүүр цэвэрлэгчээ түрхсэн үедээ нүүрнийхээ булчингаа хөдөлгөхгүй байлгах үүднээс ярихгүй байхыг хичээгээрэй. Үүний тулд биеэ суллан хэвтэх хэрэгтэй

ЗӨВЛӨГӨӨ 8

Өөрийн хэрэглэж буй тэжээлийн тосыг хэдэн дусал нимбэгний шүүстэй холиход л таны гүн нүүр цэвэрлэгч бэлэн болно. Хэрэв илүү тэжээллэг чанартай болгоё гэвэл түүн дээрээ майонез эсвэл цөцгийн тосноос бага зэргийг нэмж болно. Бэлэн болмогц нь гарынхаа алганд түрхээд нүдэндээ хүргэлгүй нүүрэндээ иллэгийн шугамын дагуу илэх маягаар түрхээд арван минут хэртэй байлгана. Нимбэг бол өвлийн жимс бөгөөд нимбэгний шүүс нь арьсанд тэжээл өгч, цэвэрлэдэг онцлогтой.

Image

Image

ЗӨВЛӨГӨӨ 9

Хэрвээ таны арьс хүйтэнд хэт эмзэг бол долоо хоногт 2 – 3 удаа тусгайлан бэлтгэсэн халуувтар усаар нүүрээ шавших хэрэгтэй. Ингэвэл нүүрний арьс тайвширч, зөөлөрч өгнө. Усны температур 37 -38°С хэмээс хэтэрч болохгүйг анхаараарай

ЗӨВЛӨГӨӨ 10

Хоолны хоёр халбага хуурай сүүг хоолны нэг халбага чидун жимсний тостой / олив/ зуурч, 2 – 3 дусал эфирын тос дусаахад нүүрний гүн цэвэрлэгч бэлдмэл бэлэн болно.

Image

Image

ЗӨВЛӨГӨӨ 11

Хэрвээ хүйтэнд таны хамар улайдаг бол оройдоо балжингарав цэцгийн хандтай халуун, хүйтэн бигнүүр тавиарай.

ЗӨВЛӨГӨӨ 12

Балжингарав цэцгийн хатаамлаас хоолны хоёр халбагыг халуун усанд хийж хорин минут хэртэй хандлаад дараа нь хөргөнө. Түүнийгээ халуунаар нь арван минут, хүйтнээр нь дахин арван минут хэртэй бигнүүр тавь.

ЗӨВЛӨГӨӨ 12

Хэрвээ арьс хуурайшч, холцруутаад байвал зөөлрүүлэх маск бэлтгэж тавих хэрэгтэй. Үүний тулд хоолны хоёр халбага ургамлын тосыг халааж жижиглэсэн толокнянкийн үртэй хольж зуур. Зуурмагаа нүүрэндээ 2 – 3 минут хэртэй тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж дараа нь бүлээн усаар шавшиж зайлаарай.

ЗӨВЛӨГӨӨ 13

Хэрвээ арьс улайж, үрэвсээд байвал календулын ханд бүхий халуун, хүйтэн бигнүүр тавих хэрэгтэй.  Энэ бигнүүрийг бэлтгэхдээ: Хоолны  хоёр халбага хэртээ календул цэцгийг буцалсан усанд хийж хорин минут хэртээ хандлаад 3 – 4 удаа бигнүүр тавь. Халуун бигнүүрийг 2 минут, хүйтнийг нэг минут хэртээ тавина. Гэхдээ тавьж буй бигнүүрийн температурын зөрүү хэт их байхгүй тал дээр анхаараарай.

НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ

Хэт залуугаасаа будаг шунх хэрэглэвэл ……………………….

Арьс хугацаанаасаа өмнө хөгширөхөд нөлөөлдөг шалтгаанууд олон хүчин зүйлүүд бий. Тэдгээрийг доорх маягаар ангилдаг:

  • Удамшлын нөлөө: Удамшилтай холбоотойгоор арьс хурдан хөгширч сэвхтэж байна уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Тиймээс эцэг эхийн арьсны онцлог удамшдаг тул ихээхэн ач холбогдолтой.
  • Хорт бодисын муу нөлөө: Архи, тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэх С витаминыг устгаж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген үүсэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ. Архи хэтрүүлэн уусан тохиолдолд арьсан дахь чийгшил, уян хатан чадвар түргэн алдагддагийг мартуузай.
  • Орчны муу нөлөө: Хорт утаа,тоос тоосонцор нь арьсанд мэдээж маш муу нөлөөтэй. Эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны зөв арчилгаа, тэжээл. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл бол нөгөө нь арьс арчилгаа. Өөрийн арьсны өнгөнд тохируулан арьсаа арчлах нь орчны таагүй нөлөөллийг саармагжуулах үйлчлэлтэй.
  • Хэт залуугаасаа нүүрээ будсаны муу нөлөө: Өсвөр насны охид арьсны бага сага өө сэвийг дарахын тулд будалтыг хэтрүүлэх нь бий. Тогтмол будсанаар арьс нь булбарай чанараа алдах, ширүүн барзгардуу болох, батга гарах зэрэг сөрөг нөлөө бий болох гэмтэй. 13-18 насанд арьсыг тогтмол цэвэрлэж байхад л болчихно. Тослог ихтэй, хурц хоол хүнс бага хэрэглэх, гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск шаардлагатай бол тавьж болох юм. Энэ насанд нүүрэндээ химийг аль болох бага хэрэглэ.

16 thoughts on “ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

  1. ёоо миний гар бүр аймар муухай болоод байсан юмаа ёстой их хэрэгтэй мэдээлэл бна аниа :-*

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s